Сургалт

Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтнуудын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1978 онд байгуулагдсан Байнгын курс нь өнөөгийн Нисэхийн сургалтын төв юм. Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудад тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлага туршлага олгох үйл ажиллагаануудыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг

Нисэхийн сургалтын төв
Нисэхийн сургалтын төв
Нисэхийн Сургалтын Төвийн тухай /НСТ/

Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтнуудын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1978 онд байгуулагдсан Байнгын курс нь өнөөгийн Нисэхийн сургалтын төв юм.
Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудад тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлага туршлага олгох үйл ажиллагаануудыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг

Сургалтын төвийн эрхэм зорилго

Сургалт, дадлагын үйл ажиллагаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник, технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах чадварлаг хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд оршино.

Үнэт зүйлс:

Хууль ёс, эрдэм, соёлыг дээдлэх
Чанартай боловсролоор иргэний нисэхийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх
Зарчимч, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэж ажиллах
Хариуцлага, чанар, ил тод нээлттэй байх
Нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой хөгжлийг бий болгох

НСТ-ийн чанарын бодлого:

Үйл ажиллагаандаа олон улсын нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэхийн төлөө чанарын удирдлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажилтнуудынхаа ур чадварыг байнга дээшлүүлэн, хэрэглэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан чанартай сургалтуудыг зохион байгуулна.

Нисэхийн Сургалтын Төвийн үндсэн сургалт нь нийт 8 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Нисэхийн сургалтын төвийн вэб хуудаснаас авна уу.

© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв