Бидний тухай
Бүтэц
Удирдлага
Бидний тухай

Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын агаарын зай, нутаг дэвсгэрт эдийн засгийн үр ашигтай агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар юм. ИНҮТ нь үйл ажиллагаандаа Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц, Иргэний нисэхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох бусад хууль тогтоомж, Иргэний нисэхийн багц дүрэм, ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”, үйл ажиллагааны ерөнхий заавар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийг удирдлага болгон ажилладаг.
Иргэний нисэхийн үндэсний төв нь Захиргаа, хүний нөөцийнгазар, Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газар, Агаарын навигацын үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Санхүү, төлөвлөлтийн газар гэсэн таван газар болон тэдгээрийн харьяа салбар 25 нэгжтэй, нийт 2431 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бидний зорилго
Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үр ашигтай агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхэд орших юм.

Хамтын үйл ажиллагааны хүрээнд гадаадын болон дотоодын байгууллагуудтай гэрээ хэлцэл болон санамж бичгийг соёрхон батлах, Олон улсын стандартад нийцүүлэн шинэ технологид суурилан илүү нягт уялдаа холбоотой салбарынхаа хэмжээнд манлайлан ажиллахаар зорьж байна.

Бүтэц

Удирдлага
Дарга
П.Мөнхжаргал
ДАРГА
Дэд дарга
Н.Мягмарсүрэн
ДЭД ДАРГА
Дэд дарга
С.Манлай
ДЭД ДАРГА
Газрын дарга
Р.Амарбаясгалан
ГАЗРЫН ДАРГА
Захиргаа, хүний нөөцийн газар
Газрын дарга
Б.Батхишиг
ГАЗРЫН ДАРГА
Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газар
Газрын дарга
С.Нацагдорж
ГАЗРЫН ДАРГА
Нисэх буудлуудын үйлчилгээний газар
Газрын дарга
Э.Төрбаяр
ГАЗРЫН ДАРГА
Агаарын навигацийн үйлчилгээний газар
Газрын дарга
У.Өнөрцэцэг
ГАЗРЫН ДАРГА
Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газар
© 2021 Иргэний Нисэхийн Үндэсний Төв