Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа “Жаргалант” сэргээн засах амралт нь 2005 онд “Буянт Ухаа“ ОУНБ-ын харъяа Аялал жуулчлал транзит үйлчилгээний цогцолбор нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
“Жаргалант” сэргээн засах амралт нь Иргэний нисэхийн еранхий газрын нийт ажилтан, албан хаагчид болон иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, биднийг зорин ирсэн хүн бүрт эрүүл агаар, тав тухтай орчин, амт чанартай хоол, стандартын шаардлага хангасан үйлчилгээг жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн удирдлага, нислэгийн мэдээллийн болон нислэгийн зөвшөөрөл олгох үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны 250, Холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний албаны 240 ажилтан албан хаагчдад 16-18 цагийн турш стандартын шаардлага хангасан эрүүл чанартай халуун хоол цайгаар үйлчилдэг зоогийн газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Үйлчилгээ