Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтнуудын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1978 онд байгуулагдсан Байнгын курс нь өнөөгийн Нисэхийн сургалтын төв юм. Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудад тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлага туршлага олгох үйл ажиллагаануудыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг
Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газар нь хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй (CATC Thailand) 1990 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөг хүртэл Монгол улсаас нийт 83 нислэгийн удирдагч суралцан төгсөж, иргэний нисэхийн салбарт ажиллаж байна.
Тус сургалтын төв нь Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулдаг.
“Иргэний нисэхийн ерөнхий газрын хүний нөөцийн стратеги”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нислэгийн удирдагчийн хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын анхан шатны сургалт”-ыг Тайландын Хаант Улсад зохион байгуулахаар ажиллаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Зорилго |
Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвд “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын анхан шатны сургалт”-д хамрагдах суралцагчийг сонгон шалгаруулахад оршино. |
Сургалт зохион байгуулагдах хугацаа | Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд 10 сарын хугацаанд зохион байгуулна. |
Тавигдах шаардлага |
|
Бүрдүүлэх материал |
|
Материал хүлээн авах |
2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. |
Сонгон шалгаруулалтын хугацаа, газар |
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дахь Нисэхийн сургалтын төвийн байранд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхэлнэ. |
Сонгон шалгаруулалтын шалгуур |
1-р үе шат.
2-р үе шат.
3-р үе шат
4-р үе шат
|
Сургалтын төлбөр |
Сургалтын төлбөр 191,500 ТНВ (Тайланд бат) болон байр, хоол, тээврийн зардлыг хувь хүн өөрөө төлнө. /2023 оны 09 сарын 04-ний өдрийн Монгол банкны ханш 1BHT=99.07₮ байна./ |
Бүртгэлийн хураамж |
Сонгон шалгаруулалтад оролцох иргэн сургалт зохион байгуулахтай холбогдон гарах 55,000 /тавин таван мянга/ төгрөгийн хураамжийг Иргэний нисэхийн үндэсний төвийн Голомт банкны 1305117878 дансанд тушаана. Үүнд:
|
Холбоо барих утас |
Зөвхөн ажлын өдөр ажлын цаг /07:30-:16:30/-аар холбогдох:
|