Сургалт

Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтнуудын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1978 онд байгуулагдсан Байнгын курс нь өнөөгийн Нисэхийн сургалтын төв юм. Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудад тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлага туршлага олгох үйл ажиллагаануудыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг

Мэргэжил
Мэргэжил
Шалгалт

Хэлний ур чадварын шалгалт

Хэлний ур чадварын шалгалтыг гэрээнд зааснаар “Англо-Континентал Боловсролын Групп”-д боловсруулсан тестээр ТЕАР шалгалтыг авах журмын дагуу шалгалтын материалыг АКБГ-д илгээж шалгалтын эцсийн үнэлгээг АКБГ-ын шалгах баг/2-3 шалгагч/ хийж гүйцэтгэдэг. НААХЗА-ны ҮГХэлтэс тус үнэлгээг үндэслэн үнэмлэх эзэмшигчийн үнэмлэх дээр бичилт хийн баталгаажуулснаар тэдний ажиллах эрх нээгддэг. Шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд дахин шалгалтад хамрагддаг учраас шалгалт авах үйл ажиллагаа тасралтгүй явагддаг юм.

            Шалгалт авах хэлбэр: Танхимын

            Шалгалтад хамрагдах зорилтот бүлэг: Нисгэгч, нислэгийн удирдагч нар

            Шалгалт үргэлжлэх хугацаа: 25-40 мин

Олон улсын иргэний нисэхийн сургалтын байгууллагууд

ICAO- Global Aviation Training Office (GAT) нь гишүүн орнууд болон иргэний нисэхийн байгууллагуудын гаргасан Хүний нөөцийн хөгжлийн стратегиудыг удирдан чиглүүлж,  олон улсын стандартыг хангасан агаарын тээврийн тогтолцоог хангаж ажиллах чадварлаг, мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх бололцоогоор хангадаг байгууллага юм.

IATA-ын сургалтын хөтөлбөрүүдийг салбарын мэргэжилтнүүд боловсруулж, хамгийн сүүлийн үеийн зохицуулалтын журам, шинэ стандарт, нисэхийн салбарын эрс өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлэн байнга шинэчлэн сайжруулдаг.

 IATA-ын 300 гаруй мэргэшсэн багш нар англи хэл дээр сургалт зохион байгуулдаг бөгөөд дэлхийн бүх бүс нутгаас хамрагдаж буй үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн франц, испани, орос, мандарин хэлний сонголттойгоор явуулдаг.

Холбоос:https://www.iata.org/en/training/

ACI-ын Олон улсын сургалтын төв нь нисэх буудлын удирдлага, үйл ажиллагааны боловсрол олгодог тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Удирдлагын манлайлал, мэргэшүүлэх хөтөлбөрүүд болон иргэний нисэхийн бүхий л сургалтуудыг танхимаар болон цахимаар зохион байгуулж байна.

Холбоос: https://aci.aero/global-training/

© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв