ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Монгол Улсын агаарын зай, нутаг дэвсгэрт эдийн засгийн үр ашигтай агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар тушаалаар байгуулагдсан.
Иргэний нисэхийн үндэсний төв нь үйл ажиллагаандаа Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц, Иргэний нисэхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох бусад хууль, тогтоомж, Иргэний нисэхийн багц дүрэм, ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”, үйл ажиллагааны ерөнхий заавар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрмийг удирдлага болгон ажилладаг.
Тус төвийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үр ашигтай агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны “Зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” А/398 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төв нь Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Үйлдвэрлэл, үйлчилгээний газар, Захиргаа, хамтын ажиллагааны газар, Хүний нөөцийн удирдлагын газар, Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газар, Бизнес хөгжил, төлөвлөлтийн газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс гэсэн бие даасан нэг нэгж, тэдгээрийн харьяа 24 салбар, нэгж, 17 орон нутгийн нисэх буудалтай, нийт 2064 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагааны Эрхэм зорилго
Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх.
Үйл ажиллагааны стратегийн зорилт