Танилцуулга
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ИНҮТ-ИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ДҮРЭМ, СТАНДАРТ, ШААРДЛАГУУД
Аюулгүй байдлын зөвлөмж / Safety bulletein
Танилцуулга

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГА ХАРИУЦСАН НЭГЖИЙН ТАНИЛЦУУЛГА

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/382 дугаар тушаал, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тушаалын хавсралтыг хүчингүй болгож, шинэчлэн батлах тухай” А/398 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ГАЗАР байгуулагдан 38 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ

Аюулгүй байдал, чанарын удирлагын тогтолцоо нь Иргэний нисэхийн үндэсний төвийг үндсэн чиглэл болон Агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээг хамарна.

ЧИГ ҮҮРЭГ

Тус газар нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагааны стратеги”-т тусгагдсан дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

  • Иргэний нисэхийн үндэсний төвийн ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175, ИНД-139 дүрмүүдийн гэрчилгээний хүрээнд харьяа салбар, нэгжүүдэд аюулгүй байдал, чанарын болон эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.  
  • Санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангана.  
  • Дотоод хяналтыг хэрэгжүүлэх, нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт гарган зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулах, 
  • Нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах замаар удирдлага болон бусад хэрэглэгчдийг цаг үеэ олсон мэдээллээр хангаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
  • Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог ИНҮТ-ийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлнэ. 
  • Нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоотой холбогдолтой дүрэм, журмуудын хэрэгжилтийг ИНҮТ-ийн харьяа нэгжүүдэд хангуулах арга хэмжээ авна. 
  • ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдлын хяналт гүйцэтгэх нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх, агаарын навигацийн, аэродромын, нисэх буудлын чанарын хяналттай холбоотой дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, чанарын хяналтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. 

 

---oOo---

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

 

ИНҮТ-ИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО

ИНҮТ-ИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО

---oOo---

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ДҮРЭМ, СТАНДАРТ, ШААРДЛАГУУД

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ДҮРЭМ, СТАНДАРТ, ШААРДЛАГУУД

Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн дүрэм – 100 “Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” болон ISO – 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо” нэгдсэн АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн дараах үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • ИНД-171 Агаарын навигацийн техник үйлчилгээний
  • ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний
  • ИНД-173 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээ
  • ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээ
  • ИНД-139 Аэродромын үйл ажиллагаа

Мөн байгууллагын үндсэн чиглэлийн үйл ажиллагааг (АГААРЫН НАВИГАЦИ, НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ) тогтмол сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг удирдах зорилгоор Олон Улсын стандартын байгууллагаас гаргасан дараах стандартуудаар Иргэний нисэхийн үндэсний төв 2022 оны 6 сараас гэрчилгээжин, дагалдах шаардлагуудыг ханган ажиллаж байна. Үүнд:

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO 22301:2019 Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 31000:2018 Эрсдэлийн менежмент
  • ISO 22320:2018 Аюулгүй байдал ба уян хатан байдал, онцгой байдлын удирдлага
  • ISO 22395:2018 Аюулгүй байдал ба уян хатан байдал, олон нийтийн тогтвортой байдал

ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдийн хүрээнд батлагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн "Агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны заавар"-ыг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Тус заавартай дараах холбоосоор орж танилцана уу. Холбоос: https://ncac.mcaa.gov.mn/uploads/2024-11/6732bb7c30b51.pdf

Иргэний нисэхийн үндэсний төв нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22301:2019 Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо стандартын хэрэгжилтэд 2024 оны 6 сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 сарын 28-ны өдрүүдэд хийсэн Магадлах-2 аудитын үр дүнгээр МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАДГАЛАХААР болсон.

 

---оОо---

Аюулгүй байдлын зөвлөмж / Safety bulletein

Аэродром орчимд түгээмэл тохиолдох шувуудын эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар энд дарж танилцана уу.

© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв