Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтнуудын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1978 онд байгуулагдсан Байнгын курс нь өнөөгийн Нисэхийн сургалтын төв юм. Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудад тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлага туршлага олгох үйл ажиллагаануудыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг
“STP 052 АЭРОДРОМЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Зорилго |
Нисэхийн сургалтын төв, Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулах “STP 052 Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-д орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдыг сонгон шалгаруулах. |
Сургалт зохион байгуулагдах хугацаа | Сургалтыг ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулна. |
Ерөнхий шаардлага |
|
Бүрдүүлэх материал |
|
Материал хүлээн авах | 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 12 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цаг хүртэл undraa.e@mcaa.gov.mn цахим шуудангаар хүлээн авна. |
Сонгон шалгаруулалтын хугацаа, газар |
1-р үе шат: 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НСТ-д 2-р үе шат: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сонгдо эмнэлэгт зохион байгуулагдана. |
Сонгон шалгаруулалтын шалгуур | 1-р үе шат.
2-р үе шат.
|
Сургалтын төлбөр | Нэг суралцагчийн сургалтын төлбөр 17,970,000 төгрөг /2021 оны 12 сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар 1BHT=87.60₮-өөр тооцов/ |
Холбоо барих утас | 71-282128, 99079476 |
Жич: Цахимаар материал ирүүлэхдээ PDF файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж ирүүлэхийг анхаарна уу.