ИНҮТ, түүний харьяа салбар нэгжүүд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.6 дах заалтын дагуу үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлсэн дүрэм, журам, зааварчилгааг батлан мөрдүүлж байна. Үүнд:
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ (ХНҮ) нь ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай, хортой хүчин зүйлсийг үнэлэх, ажил хөдөлмөртэй холбоотой өвчлөлөөс ажилтныг хамгаалах арга хэмжээг төлөвлөх нотолгоог бий болгох зорилгоор хийгддэг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үнэлгээ юм.
ИНҮТ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, “MNS 5080:2023, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага” стандартад заасан шаардлагын дагуу салбар, нэгжийнхээ ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Энэ чиглэлийн ажилд ахиц дэвшил гаргах зорилгоор ИНҮТ болон ХНХЯ-ны харьяа ХАБЭМТ нь 2023 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ажлын төлөвлөгөөг хамтран баталж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг аван ажиллаж байна.
Дээрх үнэлгээгээр хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдсон эрүүл мэндийн өндөр эсхүл ноцтой эрсдэлтэй ажлын байранд жилд 1-ээс цөөнгүй удаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг хянаж, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээний үр нөлөөг тогтмол үнэлэх ба ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тухай хийлгэх ажил үргэлжилнэ.
Шинэчлэгдсэн журамд зааснаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн нөхцөлтэй нь тогтоогдсон, дунд эрсдэлтэй ажлын байранд 3 жил тутам, эрсдэлгүй ажлын байранд 5 жил тутам хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 120.3 дах заалт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.7 дах заалт, Хамтын гэрээний зохицуулалтын хүрээнд хэвийн бус нөхцөл нь тогтоогдсон ажлын байрууддаа нэмэгдэл хөлс олгох, нэмэгдэл амралтын хоног олгох, ажлын цагийг богиносгох зэрэг шаардлагатай түр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Салбар нэгжүүд нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг хүлээж авснаас хойш 12 сарын дотор ажлын байрны эрсдэлийг арилгаж, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн тайланг баталгаажуулан үнэлгээ хийсэн итгэмжлэгдсэн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ба энэ үйл явцад ИНҮТ-ийн ХАБЭА-н хэлтэс хяналт тавьдаг.
ХНҮ-ний дараагийн шатанд ажлын байрны эрсдэлийг бууруулах дэс дараатай арга хэмжээг хамгийн боломжит түвшинд тогтмол хэрэгжүүлдэг боловч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлогоос хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг нь арилгах боломжгүй нь тогтоогдсон хэвийн бус нөхцөлтэй ажил, мэргэжлийг тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад оруулах саналыг ажил олгогч болон салбарын Үйлдвэрчний эвлэлийн хороодын дэмжлэгтэйгээр ХАБЭМТ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд уламжлан шийдвэрлүүлж байна.
ХНҮ-ий талаар нийт ажилтанд мэдлэг олгох зорилгоор Нисэхийн сургалтын төвийн “ХАБЭА-н нийт ажилтны сургалт”-ын хөтөлбөрийн хууль, эрх зүйн сэдэвт агуулгыг багтаан сургалтуудыг жил бүр явуулж байна.
Холбогдолтой журам, стандартууд:
Хөдөлмөрийн эрүүл ахуй нь хөдөлмөр эрхэлж буй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг тандах, үнэлэх, хянах, тэдний эрүүл мэндийг дэмжих, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг.
Холбогдолтой журам, стандартууд:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл болон ХНХЯ-наас тогтоосон журмын дагуу ИНҮТ-ийн харьяа Нисэхийн сургалтын төв нь ХАБЭА-н чиглэлээр дараах шаардлагуудыг ханган тусгай зөвшөөрлөөр гэрчилгээжин үйл ажиллагаа явуулж байна.
• ХАБЭА-н чиглэлээр тохижуулсан анги танхим, биет үзүүлэн, гарын авлага, хэрэглэгдэхүүн, номын сан
• Сургалтын хөтөлбөр
• Сургагч багш
Холбогдолтой журам, стандартууд:
ИНҮТ-ийн удирдлага нь ажил олгогчийн хувьд хууль тогтоомжид заасан ХАБЭА-н эрх, үүргүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5.1, 27.5.2 дах заалт болон MNS ISO 45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-Шаардлага, хэрэглэх заавар” стандартын 5-р бүлэгт заасан шаардлагыг харгалзан ИНҮТ-ийн хэмжээнд ХАБЭА-н чиглэлээр баримтлах бодлого, дотоод дүрмийг тодорхойлон баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ИНҮТ-ийн ХАБЭА-н бодлого, дотоод дүрэмтэй iMcaa системээр нэвтрэн орж танилцана уу. Холбоос: https://imcaa.mcaa.gov.mn/
Холбогдолтой журам, стандартууд:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой зарим стандартууд
ИНҮТ-ийн салбар нэгж нь Галын аюулгүй байдлын тухай хууль (2015), Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм (2016), ИНҮТ-ийн Галын аюулгүй байдлын дотоод дүрэм (2022), Хөдөлмөрийн дотоод журмын 5.12 шаардлагыг хангуулахын зэрэгцээ салбарын онцлогийг харгалзан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Хавсралт 14-ийн 9.1, 9.2-т тусгагдсан стандарт, зөвлөмж, док-9137, ИНД-139 “Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа” дүрмийн “Авран хамгаалах, гал унтраах ажиллагааны зэрэглэл”, “Гал унтраах бодис”, “Авран хамгаалах, гал унтраах машин механизм”, “Авран хамгаалах, гал унтраах бие бүрэлдэхүүнд тавигдах шаардлага”, “Авран хамгаалах, гал унтраах ажлын чадварт тавигдах шаардлага” болон холбогдох бусад эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байна.
Салбар нэгж нь Галын аюулгүй байдлын тухай хууль (2015), Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм (2016), ИНҮТ-ийн Галын аюулгүй байдлын дотоод дүрэм (2022), Хөдөлмөрийн дотоод журмын 5.12 шаардлагыг хангуулахын зэрэгцээ салбарын онцлогийг харгалзан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Хавсралт 14-ийн 9.1, 9.2-т тусгагдсан стандарт, зөвлөмж, док-9137, ИНД-139 “Аэродромын гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагаа” дүрмийн “Авран хамгаалах, гал унтраах ажиллагааны зэрэглэл”, “Гал унтраах бодис”, “Авран хамгаалах, гал унтраах машин механизм”, “Авран хамгаалах, гал унтраах бие бүрэлдэхүүнд тавигдах шаардлага”, “Авран хамгаалах, гал унтраах ажлын чадварт тавигдах шаардлага” болон холбогдох бусад эрх зүйн актыг мөрддөг.
Буянт-Ухаа ОУНБ болон ОННБ-уудад гал унтраах, аврах хэсэг, галын бүлгүүд ажилладаг ба Нисэхийн сургалтын төвд “Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах” анхан болон давтан сургалтад тогтмол хамрагдаж байна.
Аюулгүй байдлыг хангах хүрээнд ОННБ-ууд нь тухайн орон нутгийн онцгой байдлын байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байна.
Төв болон ОННБ-ын шатахууны сав, ШТС, архивын барилга болон соёлын өвд бүртгэлтэй барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх болон галын дохиолол суурилуулах, газардуулгын хэмжилт хийх зэрэг ажлууд хийгдэж байна.
Чухал шаардлагатай утасны жагсаалт:
101,105,
71281625 БУОУНБ
80105030 ХУД-н АГУ-н 30-р анги
71283047 БУОУНБ-ерөнхий зохицуулагч