Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ гэж нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээллийн үйлчилгээ болон аюулын түгшүүрийн мэдээллийн үйлчилгээг нэгтгэсэн цогц үйл ажиллагаа юм.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй байдлыг хангасан нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ түргэн шуурхай, үр ашигтай агаарын урсгалыг бий болгох үндсэн үүрэгтэй
Монгол улсын агаарын зайд 6150 метрээс 14600 метрийн хооронд “A” ангиллын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлага нислэгийн мэдээлэл, зөвлөлмжийн үйлчилгээг үзүүлдэг.