Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ гэж нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээллийн үйлчилгээ болон аюулын түгшүүрийн мэдээллийн үйлчилгээг нэгтгэсэн цогц үйл ажиллагаа юм.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй байдлыг хангасан нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ түргэн шуурхай, үр ашигтай агаарын урсгалыг бий болгох үндсэн үүрэгтэй
Арцат-Туулын ажлын байр болон орон нутгийн нисэх буудлуудын нислэгийн хөдөлгөөний байрнаас 'G' ангиллын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нисэх багиийг нислэгийн хөдөлгөөний шаардлагатай мэдээ мэдээлэлээр хангах үндсэн зорилготой.