Нислэгийн ил харааны болон хэрэглэлийн нислэгийн схем боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ,Иргэний нисэхийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгалтын нислэгээр хэмжилт, тохируулга хийн баримтжуулах, ашиглалтын хугацааг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх нөхцлийг ханган ажиллах үйлчилгээ юм.
Нислэгийн журам боловсруулалтын алба нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/161 тоот тушаалын дагуу байгуулагдаж, ИНД-173-аар дүрмээр гэрчилгээжин үйл ажиллагаагаа явуулж байна.