Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ гэж нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээллийн үйлчилгээ болон аюулын түгшүүрийн мэдээллийн үйлчилгээг нэгтгэсэн цогц үйл ажиллагаа юм.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй байдлыг хангасан нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ түргэн шуурхай, үр ашигтай агаарын урсгалыг бий болгох үндсэн үүрэгтэй
"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд хөөрөлт, буулт үйлдэх олон улс, орон нутгийн агаарын хөлгүүдэд 2100 метрээс дээш 6150 метр хүртэлх өндөрт, 100 км-н радиуст Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлдэг.