“Иргэний Нисэхийн Дүрэм 171”- гэрчилгээжсэн, Иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд холбоо, навигаци, бодит ажиглалт, цахилгаан хангалтын найдвартай үйлчилгээг үзүүлж ажилладаг
Монгол улсын агаарын орон зайд нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажиглалтын үйлчилгээг 7 ширхэг радиолокатор, 9 ширхэг ADS-B болон Aircon 2100 системүүд дээр тулгуурлан үзүүлдэг бөгөөд эдгээр системүүдийн ашиглалт, техникийн бэлэн байдал болон хэвийн ажиллагааг хангаж, ICAO хавсралт 10-н 4-р боть болон ИНД 171.79-г баримтлан ажилладаг.