Монгол Улсын агаарын зайг дамжин өнгөрөх, буулт, хөөрөлт хийх гадаадын болон дотоод,агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журмын дагуу урт хугацааны, урьдчилсан, шуурхай төлөвлөлт, урсгал зохицуулалтыг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.
Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийг нислэгийн аюулгүй байдлыг хангаж үр дүнтэй зохион байгуулахад шаардагдах технологийн баримт бичгийг Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (цаашид ОУИНБ)-ын стандарт, шаардлагад нийцүүлэн, нислэгийн төлөвлөлт гүйцэтгэлийн судалгаан дээр тулгуурлан боловсруулахад; албаны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа програм хангамж, цахим төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, өгөгдлийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэхэд оршино.