Монгол Улсын агаарын зайг дамжин өнгөрөх, буулт, хөөрөлт хийх гадаадын болон дотоод,агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журмын дагуу урт хугацааны, урьдчилсан, шуурхай төлөвлөлт, урсгал зохицуулалтыг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.
Цагийн хуваарийн бус, тусгай үүргийн нислэгүүдэд ажлын бус цагаар зөвшөөрөл олгож шуурхай төлөвлөлт хийн, нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн судалгааг гаргах, ажлын болон ажлын бус цагаар холбогдох байгууллага, алба, хэсгүүдийг нислэгийн төлөвлөлт, төлөвлөлтийн өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах, олон улс болон орон нутгийн нислэгийн гүйцэтгэлийг бүртгэх, хянах гэсэн чиг үүрэгтэй.