Нислэгийн урсгал төлөвлөлтийн үйлчилгээ

Монгол Улсын агаарын зайг дамжин өнгөрөх, буулт, хөөрөлт хийх гадаадын болон дотоод,агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журмын дагуу урт хугацааны, урьдчилсан, шуурхай төлөвлөлт, урсгал зохицуулалтыг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг албаны вэб хуудаснаас авна уу.

Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрлийн үйлчилгээ
Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрлийн үйлчилгээ

НТЗХ нь дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх зөвшөөрөл олгох журмын дагуу нислэгийн хөдөлгөөний урт хугацааны, урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийг хийж ИНЕГ-ын нэрийн өмнөөс нислэгийн зөвшөөрөл олгоно.

Тухайн өдөр үйлдэгдэх төлөвлөгдсөн олон улс, орон нутгийн хуваарьт болон цагийн хуваарийн бус хөөрөлт буултын нислэгийн хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, хоногийн нислэгийн төлөвлөгөөг боловсруулан гаргаж, холбогдох алба, салбарын нэгжүүдийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж ажиллана.

© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв