“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан үйлчилгээний алба анх 1996 онд байгуулагдсан бөгөөд олон улсын болон орон нутгийн агаарын хөлгөөр тээвэрлэгдэх ачаа, шууданг хүлээн авах, ангилах, хадгалах, тээвэрлэлтэд бэлтгэх үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /ИАТА/-ны болон дотоодын холбогдох стандарт, дүрэм журам, зааврын дагуу явуулдаг.
Тус алба нь нийт 31 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг бөгөөд 27 ээлжийн ажилчид 4 ээлжид хуваагдан 7 хоногийн 24 цагаар нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангаж ажилладаг онцлогтой алба юм. Ачаа, шуудан үйлчилгээний цогцолбор буюу Буянт-Ухаа карго терминал нь Гаалийн баталгаат агуулах, гаалийн түр агуулах, импортын болон экспортын 4 төрлийн агуулахтай бөгөөд олон улс, орон нутгийн 100-120 тонн ачаа, шууданг хүлээн авах чадалтайгаар эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд үйлчилдэг. Мөн энгийн, аюултай, температур заассан /хөргөгч, хөлдөөгчний/ ачааг шинж чанараар нь ялган ангилж, хадгалж, дамжин өнгөрүүлдэг.