Нисэх буудлын үйлчилгээ Оношлогоо, хэмжил зүй

ОНОШЛОГОО ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь Иргэний нисэхийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор ИНЕГ-ын даргын 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 556 тоот тушаалаар Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харъяа Оношилгоо хэмжил зүйн лабораторийг байгуулсан. 

"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулийг үндэслэн СХЗГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A/239 тоот тушаалын дагуу “Хэмжил зүйн төрлөөр хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга хийх болон сорилт шинжилгээний төрлөөр ГТБ-д чанарын иж бүрэн шинжилгээ хийх”-ээр MNS ISO/IEC17025:2018 шинэчлэгдсэн стандартын шаардлагад нийцсэн болохыг нотолж Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар 6 дахь удаа итгэмжлэгдсэн.

Лабораторийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Лаборатори нь иргэний нисэхийн салбарт хэмжил зүй, сорилт шинжилгээний гэсэн үндсэн хоёр чиглэлээр итгэмжлэгдэн дараах үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

a) Хэмжих хэрэгслийн хэмжилт, шалгалт тохируулга

  • Цаг уурын автомат станцын хэмжилт, шалгалт тохируулга;
  • Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийн хэмжилт;
  • Радио, цахилгаан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга.

b) Цулын хэмжил

  • Ачаа тээшний жингийн шалгалт тохируулга.

c) Шугаман өнцөг, геодезийн хэмжилт

  • Байр зүйн зураглалын хэмжилт;
  • Барилга, байгууламж хэв гажилт, суултын хэмжилт;
  • ГТБ нөөцлөх савны багтаамжийг тодорхойлох;
  • Туузанметр болон сүмбэнметрийн шалгалт тохируулга;
  • Саадын хэмжилт.

d) Үл эвдэх сорил

  • ГТБ нөөцлөх савны насжилт тодорхойлох үл эвдэх сорил.

e) ГТБ-ний сорилт шинжилгээ

  • ГТБ-ний чанарын иж бүрэн шинжилгээ;
  • Хэмжээст шилэн савны шалгалт.
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв