Нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчдэд Хүндэт зочны танхим, Бизнес танхим, Транзит танхим, Мэдээллийн лавлах /аман болон утсан/, Эмнэлгийн хэсгийн үйлчилгээ, Зарлан мэдээллийн үйлчилгээ, заал зохион байгуулалт, тээшний тэргэнцрийн үйлчилгээ, угтах, чиглүүлэх үйлчилгээ, цэцэг, ногоон ургамлын арчилгаа, заал танхимын тохижилт, засал чимэглэлийн үйлчилгээ, авто зогсоолын үйлчилгээ, нисэх буудлын гадна болон дотор талбайн цэвэрлэгээ үйлчилгээг чанартай, түргэн шуурхай зохион байгуулж байна.
Үйлчилгээ тус бүрийн онцлог үйл ажиллагааг товч дурдвал:
Олон улс, орон нутгийн хүндэт зочны танхим: Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтан, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин, төлөөлөгч болон Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат байгууллагын тэргүүнүүд, Монгол Улсад дипломат үйл ажиллагаа явуулж байгаа гадаад орны дипломат ажилтнуудыг олон улс болон орон нутагт агаарын тээврээр зорчих үед дээд хэмжээний үйлчилгээг үзүүлж, нисэх буудалд угтах, үдэх ёслолын ажиллагааг хүндэт зочны танхимд зохион байгуулдаг. Олон улсын нислэгийн Хүндэт зочны танхим нь нэг дор 70 хүнд, орон нутгийн нислэгийн хүндэт зочны танхим 20 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Бизнес танхимын үйлчилгээ: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын “Бизнес танхим” нь зорчигчийн агаарын аяллын өмнөх ба дараах ая тухтай амарч үйлчлүүлэх тохилог орчин бүрдүүлсэн. Хил, Гааль, Аюулгүйн байдлын үзлэг, Ачаа тээшний хүргэлтийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Гадны зочид, жуулчид, ажил хэргийн түншээ “Бизнес танхим”-аар угтан авч, үдэн гарган хүндэтгэл үзүүлэх нь нэр хүндийн илэрхийлэл болно. Тус танхим нь нэг зэрэг 75 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Транзит танхимын үйлчилгээ: “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Транзит танхим нь олон улсын явах нислэгийн зорчигчид, транзит болон трансфер зорчигчдод үйлчлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Олон улсын нислэгийн хүлээх танхимд байрлах транзит танхимаас утасгүй интернет, кофены мухлаг, захиалгат хоолны үйлчилгээ, лоунж, амралтын хэсэг, эртний дурсгалт эд зүйлс, татваргүй барааны дэлгүүрүүдийн үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Мэдээллийн лавлахын үйлчилгээ: Мэдээллийн лавлахын үйлчилгээ нь 24 цагаар үйлчлүүлэгчдэд нислэгийн талаарх мэдээллийг утсаар болон биечлэн хүргэдэг 2 чиглэл бүхий үйлчилгээ юм. Мэдээллийг утсаар хүргэх үйлчилгээ нь 1900 1980 утсаар зорчигч, үйлчлүүлэгчдээс асуусан асуултуудад товч, тодорхой мэдээлэл өгөх, мэдээллийг биечлэн хүргэх үйлчилгээ нь нисэх буудлын нийтийн заалан дахь мэдээллийн цэгээс үйлчлүүлэгчдэд хүрч үйлчлэх үйлчилгээ юм. Мэдээллийн лавлахын 1900-1980 утсанд хандан
Эмнэлгийн хэсгийн үйлчилгээ: Эмнэлгийн хэсэг нь Онцгой байдлын үед эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын ажилтнууд, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчүүлэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг шуурхай, жигд, чанартай үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Мөн нисэх буудлын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн бусад байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулан ажилладаг.
Зарлан мэдээллийн үйлчилгээ: Нисэх буудлаар үйлчлүүлж буй олон улс, орон нутгийн нислэгийн зорчигч, үйлчлүүлэгчдэд нислэгийн бүртгэл эхлэх, үргэлжлэх, дуусах, хүлээх танхимд орох, агаарын хөлөгт суух, агаарын хөлөг хөөрсөн тухай, агаарын хөлөг буусан тухай, саатсан тухай, саатлын шалтгаан, нислэгийн цагийн өөрчлөлтийн тухай мэдээллүүдийг шуурхай, үнэн зөв зарлаж мэдээллийг хүргэх үйлчилгээ юм.
Заал зохон байгуулалт, тээшний тэргэнцэрийн үйлчилгээ: Заал зохион байгуулагч нар нь нисэх буудлын заал талбайн үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр бүхий л арга хэмжээг авч, ажилтнуудыг хуваарилан ажиллуулж, нисэх буудлын үйлчилгээний ажилтнуудын ажлын цаг ашиглалт, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийн хуваарь, ажилтнуудын хувцаслалт зэрэгт хяналт тавин ажилладаг.
Олон улс, орон нутгийн нислэгийн зорчигчдыг тээшний тэргэнцрээр хангаж, ашигласан тэргэнцрүүдийг цуглуулах, байрлуулах, ашиглалтыг сайжруулах, бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах үйлчилгээ юм.
Угтах, чиглүүлэх үйлчилгээ: Нисэх буудлын угтах үйлчилгээний ажилтнууд нисэх буудлаар үйлчлүүлэгчдийг чиглүүлэх, тусламж, анхаарал шаардлагатай буюу 0-2 насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, болон өндөр настай үйлчлүүлэгчдэд угтах үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр ажилтнууд нь жил бүр хөгжлийн бэрхшээлтэй болон тусламж, анхаарал шаардлагатай зорчигчид үйлчлэх талаар сургалтад хамрагддаг. Түүнчлэн нисэх буудлын мэдээллийн цэгийн ажилтнууд, заал зохион байгуулагч нар угтах, чиглүүлэх үйлчилгээг хамтран үзүүлдэг.
Цэцэг, ногоон ургамлын арчлалт, тохижилт үйлчилгээ, засал чимэглэл: Нисэх буудлын заал, талбай, албан өрөөнүүд дэхь цэцэг, ногоон ургамлуудын арчилгаа, усалгаа, нисэх буудлын гадаах ногоон байгууламжийн усалгаа, арчлалтыг нисэх буудлын цэцэрлэгч хариуцан гүйцэтгэдэг. Мөн тус нисэх буудалд мужаан, барилгын засварчид нисэх буудлын ашиглалтын явцад барилга байгууламжид үүссэн жижиг хэмжээний барилгын засвар, заал, танхим, албан өрөөний засвар, мужааны ажлуудыг гүйцэтгэж, хэвийн ажиллагааг хангадаг.
Авто зогсоолын үйлчилгээ: Нисэх буудлын авто зогсоолын үйлчилгээ нь машины хураамжийн 3 постоор дамжуулан 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг. Авто машинуудыг суудлын болон 6-аас дээш суудалтай автомашин гэсэн ангиллаар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын захирлын тушаалаар батлагдсан тарифын дагуу зогссон цагийг хураамжийн програм хангамжаар төлбөрийг тооцон авч ажилладаг.
Нисэх буудлын цэвэрлэгээ үйлчилгээ: Нисэх буудлын цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнууд нь нисэх буудлын гадна болон дотор талбайн цэвэрлэгээ тогтмол гүйцэтгэдэг. Заал, танхимуудын цэвэрлэгээг шал угаагч автомат машин, цэвэрлэгээний тоног төхөөрөмж, материалуудыг ашиглан чанартай гүйцэтгэж, үйлчлүүлэгчдэд тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн ажиллаж байна.