Нислэгийн ил харааны болон хэрэглэлийн нислэгийн схем боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ,Иргэний нисэхийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгалтын нислэгээр хэмжилт, тохируулга хийн баримтжуулах, ашиглалтын хугацааг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх нөхцлийг ханган ажиллах үйлчилгээ юм.
Нислэгийн журам боловсруулалтын алба нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/161 тоот тушаалын дагуу байгуулагдаж, ИНД-173-аар дүрмээр гэрчилгээжин үйл ажиллагаагаа явуулж байна.
Нислэгийн журам зохиох хэсэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх нисэх буудлуудын хэрэглэлийн нислэгийн журам зохиох ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд ИНД-173-ын дагуу дараах төрлийн нислэгийн журмуудыг зохиох ажлыг хийж гүйцэтгэдэг.
Үүнд:
Нислэгийн журам зохиолт нь Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын тогтоосон стандарт, шаардлагыг хангасан нислэгийн журмын тооцооллыг гүйцэтгэдэг технологи ажиллагаа юм. Нислэгийн журам гэдэг нь нислэг үйлдэж байгаа тухайн агаарын хөлөг нислэгийн үе шат бүрт аюулгүйгээр нисч болох хамгийн бага өндөр болон чиглэл, зай налууг тооцсон заавал мөрдөх дүрэм бөгөөд агаарын хөлөг ил хараагаар, эсхүл навигацийн тоног төхөөрөмж ашиглан нислэг үйлдэх дарааллыг ICAO-гийн холбогдох баримт бичиг болон иргэний нисэхийн багц дүрмийн шаардлагын дагуу тооцоолж, график буюу бичгэн хэлбэрээр илэрхийлэхийг хэлнэ.
Нислэгийн журам нь: