Аэродромын үйлчилгээ

Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулинд "аэродром" гэдэг нь агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу юм. Аэродромын үйл ажиллагаа, үйлчилгээг ерөнхийлөн Аэродромын төлөвлөлт, аэродромын барилга угсралт, аэродромын ашиглалт гэж үзэж болно. Энэ гурван гинжин холбоо тасралтгүй үйл явц ба байнгын сайжруулалтын хэлхээнд оршино.

Аэродромын төлөвлөлт, барилга угсралтын бүтээн байгуулалтын ажил хийгдсний дараа аэродром ашиглалт буюу үйл ажиллагаа, үйлчилгээг эхлүүлэх нь нарийн мэргэжлийн хүний нөөц, техник тоног төхөөрөмж, машин механизм, санхүү шаардсан томоохон ажлуудын нэг юм. Иргэний нисэхийн аэродромын үйл ажиллагааг эхлүүлэх тусгай зөвшөөрлийг ИНД-139, ИНД-157-ын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга 5 жил хүртэл хугацаатай олгоно.

Аэродромын үйлчилгээ
Аэродромын үйлчилгээ
  • Аэродромын засварын үйлчилгээ:
  • Хучилтын эвдрэл гэмтлийг асфальтбетоноор засварлах
  • Хучилтын хагарлыг засварлах
  • Хэсэгчлэн хучилт байгуулах
  • Үерийн суваг шуудууг засварлах
  • Хамгаалалтын хашааны засвар
  • Тэмдэгт, тэмдэглэгээ шинээр хийх
  • Агротехникийн ажлууд
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв