Тус алба нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 107 дугаар тогтоолоор 1957 онд анх байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 6 хэлтэс, 1 тасагтай нийт 319 ажилтан, 300 гаруй автомашин тусгай тоног төхөөрөмжтэй бөгөөд агаарын хөлгийн газрын үйлчилгээ, аэродромын үйлчилгээ, иргэний нисэхийн байгууллагуудын нийтийн болон технологийн тээврийн үйлчилгээ, шатахуун тээврийн үйлчилгээ, шатахууны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, шатахуун хангамж, автомашины засвар үйлчилгээ хийх зэрэг үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна.