Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенц стандарт зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 1996 онд “Буянт-Ухаа” ОУНБ-ын харьяа Аюулгүй байдал, хамгаалалтын алба анх байгуулагдсан.
Аюулгүй байдал, хамгаалалтын алба нь Нислэгийн аюулгүй байдлыг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг 24 цагийн турш ханган ажилладаг онцгой чиг үүрэгтэй байгууллага юм.
Тус Алба нь Нислэгийн аюулгүй байдлын үзлэг, шалгалт, нисэх буудал болон навигацийн байгууламжийн харуул хамгаалалт, камерын хяналт гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, дүрэм, стандарт, журам зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд нисэх буудал, агаарын хөлөгт хориотой эд зүйлс нэвтрэхээс сэргийлэх, нисэх багийн гишүүд, зорчигч, гар тээш, тээш, Нисэх буудлын хориотой, хамгаалагдсан бүсэд нэвтрэх хүн, эд зүйлс, ачаа шуудан, тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийж байна.
2018 онд Аюулгүй байдал, хамгаалалтын алба нь Иргэний нисэхийн үйлдвэрлэлийн нэгжийн харьяанд бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ба 2021 онд тус албаны 25 жилийн ой тохиож байна.
Цаашид Нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, сайжруулах, боловсронгуй болгох, боловсон хүчнийг сургаж дадлагажуулж, хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.