ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа 2023 оны ажлын отгон өдөр ажлаа дүгнэж, хамт олондоо өнгөрч буй онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа тайлагналаа.
2023 онд хийсэн хамгийн гол ажил бол иргэний нисэхийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн батлуулсан гэдгийг ИНЕГ-ын дарга онцоллоо.
-Олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орох тогтоолын төслийг батлуулж, 4 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан.
-“Чөлөөт агаарын зам” олон улсын форум зохион байгуулж, ICAO-ын Нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн Байнгын хяналтын аргачлал(USAP-CMA)-ын хүрээнд зохион байгуулагдах аудит шалгалтад хамрагдсан.
-Засгийн газрын 145.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн.
-Орон нутгийн хуваарьт нислэгийг сэргээн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ИНЕГ-аас 8.6 тэрбум төгрөгийн татаас олгосон.
-Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад зөвшөөрөл олгох явцыг ил тод хурдан шуурхай болгосон.
-Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 15 агаарын хөлөг шинээр бүртгэж, 524 төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн.
-Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийг эхлүүлсэн.
-Иргэний нисэхийн 12 багц дүрмийг шинэчилж, 2 дүрэмд нэмэлт өөрчлөлт тусгаж, ИН-ийн нэр томьёоны MNS 6409:2015 стандартыг шинэчлэхээр ажиллаж байна.
-Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн хамтын гэрээний хэрэгжилт 98.25%. Төв Азийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн шилдэг хамтын гэрээгээр шалгарсан.
-Нисэхийн англи хэлний ур чадварын шалгалтыг Монгол Улсад авч эхэлсэн.
-ИНҮТ-ийн харьяа 13 албаны 62 ажлын байранд хамаарах 727 ажилтанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл олгож байгаа гээд иргэний нисэхийн салбарт олон ажлыг хийж хэрэгжүүлсэн гэдгийг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа тайландаа дурдлаа.
Мөн энэ онд хийсэн ажлаараа Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарсан байна.