“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны хамт олон оролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА
Манай алба нь иргэний нисэхийн хэмжээнд нийт ажилтнуудын интернэт сүлжээ, мэдээллийн системийн тасралтгүй ажиллагаа, программ хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлт болон нислэгийн аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг ханган ажилладаг.
Албаныхаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулаач?
Г.Цэвээнгэрэл
/Дарга/
Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:
Иргэний нисэх хэмээх онцгой чиг үүрэгтэй байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь онцгой хариуцлагатай ажил. Хүндрэл хэр их гардаг вэ?
Э.Батболд
/Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын хэсгийн дарга/
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд ажилтнуудын оролцоо хүмүүсийн бодсоноос илүү их нөлөөтэй байдаг. Иймдээ ч ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээрх мэдлэг, мэдээлэл дутуу байх нь халдлагад өртөх, байгууллагын мэдээллийг алдах гэх мэт зүйлүүд тохиолдох нь их учраас хүндрэл их гардаг. Ажилтнууд маань инженерүүд болон тоног төхөөрөмжтэй байхад хангалттай гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх халдлагууд хэрэглэгчээр дамжин байгууллагын сүлжээний орчинд нэвтэрдэг тул ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг сайжруулах нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйлс юм.
Нисэхийн салбарт технологийн шинэчлэл хэр хийгдсэн бол. Таны бодол?
Ц.Ган-Эрдэнэ
/Программ хангамж хөгжүүлэлтийн хэсгийн дарга/
Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, хөтөлбөрүүд дотор технологийн шинэчлэл, цахимжуулалт, мэдээллийн аюулгүй байдал, дижитал өгөгдөл гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. ИНЕГ дээр мөн адил хийгдээд явж байгаа. Нислэгийн үйл ажиллагаатай шууд хамааралтай буюу технологийн сүлжээний орчинд ашиглагдах систем, тоног төхөөрөмжүүдийг дэлхийн томоохон үйлдвэрлэгчдээс авч ашиглах, нислэгийн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд сайн хийгдэж байгаа гэж боддог. Харин байгууллагын бусад үйл ажиллагаанд ашиглагдах систем, программ хангамжуудыг сүүлийн 4-5 жил дэмждэг болсон. Гэхдээ олон улсад туршигдсан томоохон үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнтэй харьцуулахын бол программ хангамжийн системийг байгууллагын онцлогт тохируулан бүтээхэд багагүй саад бэрхшээл, хүндрэлүүд үүсдэг. Ирэх жилүүдэд илүү сайжирсан, илүү шинэчлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байна.
Албандаа хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? Сэтгэл ханамж хэр байдаг бол?
Б.Баярмаа
/Тоног төхөөрөмжийн инженер/
Иргэний нисэхийн салбарт 2013 онд теле мэдээлэл холбооны албанд сүлжээний инженерээр анх ажилд орж байлаа. Энэ хамт олонтойгоо 3 жил ажиллаж байна. Манай хамт олон эрч хүчээр дүүрэн, хийж бүтээх эрмэлзэлтэй ажилдаа дуртай сайхан залуучууд байдаг. Би энэ хамт олноороо бахархаж, мөр зэрэгцэн ажиллаж байна.
Өдөрт дунджаар хэдэн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ? Таны ажлын ачаалал?
Н.Гүндсамбуу
/Программ хангамжийн инженер/
Манай алба нь систем болон сүлжээний дуудлага хүлээн авдаг. Би байгууллагын дотоод үйл ажиллагааны imcaa системийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Өдөрт ойролцоогоор 15 дуудлага ирдэг.
Нисэхийн салбарт ажиллаж буй таны бахархал юу вэ?
Т.Оюунчимэг
/Тусгай тоног төхөөрөмжийн ахлах инженер/
Иргэний нисэх бол нэр сүрээрээ ч, ам бүлээрээ ч, ажил үйлсээрээ ч маш том их айл гэж тодорхойлогдох байх. Тэрхүү их айлын түүхэн хөгжлийг 34 жил хамт бүтээлцэж байгаагаараа бахархаж явдаг. Анх 1989 онд нисэхийн салбарт ажилд орж байх үетэй харьцуулахад өнөөдөр нисэхийн салбар маш хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Энэ салбартаа холбооны техникчээс эхлээд инженер, ахлах инженерээр ажиллаж байна.
Та мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ? Бусдадаа туршлагаасаа хуваалцвал?
М.Ган-Очир
/Сүлжээний инженер/
Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба нь Харилцаа холбооны зохицуулах хорооны “Б ангилал: Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн” хүрээнд Ази, Номхон далайг хариуцсан APNIC компаниас сүлжээний IPv4, IPv6 хаяг болон Autonomous System (AS) Numbers эзэмшин Mobicom network-оос япон болон герман руу сүлжээний урсгал түрээслэн ИНЕГ, ИНҮТ, бусад салбар алба нэгжүүдийг нийтийн үйлчилгээний буюу интернэт сүлжээгээр тасралтгүй ханган ажилладаг.
Тус сore сүлжээг хариуцан ажиллах хүрээнд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дотоодод зарлагдсан сургалтанд сууж ерөнхий мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна IANA, APNIC, CISCO гэх мэт мэргэжлийн олон улсын байгууллагуудаас гаргадаг семинар, лекцийг үзэж судалж, MnNOG( Mongolia network operation group) сайн дурын community-д гишүүнээр орж монголын томоохон оператор компаниудын сүлжээний инженерүүдтэй тулгамдаж байгаа асуудлаа цаг алдалгүй ярилцаж, саналаа солилцон олж авсан мэдлэгээ ашиглан нийтийн үйлчилгээний сүлжээнд гарч болох эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж ажилладаг.
Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Гаргасан амжилт, цаашдын мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?
Д.Ган-Өлзий
/Программ хангамжийн инженер/
Би ширээний теннисээр тогтмол бэлтгэл хийдэг. Өөрөө маш их сонирхолтой.
Гаргасан амжилт гэвэл:
Аймгийн аваргаас 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, зүүн бүсийн тэмцээнээс 1 хүрэл медаль, БНСУ-д суралцагч Монгол Оюутны Нэгдсэн Холбооны нэмэржит ширээний теннисний тэмцээнээс 1 хүрэл медаль хүртэж байсан.
Цаашдаа мэргэжлээ дээшлүүлж ур чадвараа сайжруулах зорилготой байгаа.
Мэдээллийн аюулгүй байдлаа хангах нь ажилтан бүрийн үүрэг. Хамгийн түрүүнд хангаж ажиллах аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөөч?
Д.Лхагва-Очир
/Мэдээллийн технологийн инженер/
Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн гурван зарчим байдаг.
Мэдээлэл зөвхөн хүрэх ёстой эзэндээ л хүрч өөр зөвшөөрөлгүй хэн нэгэн уг мэдээлэлд нэвтрэх боломжгүй гэсэн нөхцөлийг хангаж байх ёстой.
Мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй этгээд мэдээллийг өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байх.
Тухайн мэдээллийг шаардлагатай үед ашиглах боломжтой байх буюу та хүссэн цагтаа үйлчилгээгээ авч чаддаг байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл мэдээллийн системийн найдвартай үйл ажиллагааг хангахыг хэлнэ.
Та эдгээр 3 зарчмыг баримталснаар анхан шатны мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжтой юм.
Ойрын үед хэрэгжүүлэх шаардлагатай, төлөвлөсөн ажлуудаасаа сонирхуулбал?
Б.Шинэбаатар
/Программ хангамж хөгжүүлэлтийн хэсгийн ахлах инженер/
ATFMS системийг онлайн сүлжээнд оруулж, нислэгийн хүсэлтийг авиа компаниудаас шууд авах боломжтой болгож байна. Мөн IMCAA систем дээр гар утасны программ болон хөрөнгийн менежментийн модулийг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.