Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдал, мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэж байна.
Энэ удаагийн дугаараас та бүхэн:
- Жил бүрийн 12 дугаар сарын 7-ны өдөр Олон улсын Иргэний нисэхийн өдөр тохиодог. Энэ жил өнгөрөгч пүрэв гарагт тохиолоо.
- Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.
- ЗТХ-ийн сайд Бямбацогт: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана.
- ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
- ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд ИНҮТ-ийн гэрчилгээжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
- Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Ажлын албаны Хууль эрх зүй, олон нийттэй харилцах хэлтэс Нийслэлийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
- “Аюулгүй байдалд удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сэдэвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян явагдаж эхэллээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.