Ангилал
Хэзээ
2023-11-24
Үсгийн хэмжээ
“АЭРОМОНГОЛИА” ХХК 2 ДАХЬ “АIRBUS 319-115” АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА
“АЭРОМОНГОЛИА” ХХК 2 ДАХЬ “АIRBUS 319-115” АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА

Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК 2023 оны 11 дүгээр сарын 24-нд хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа.

Airbus үйлдвэрийн 143 хүний суудалтай Airbus 319-115 агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэгтгэснээр Аэромонголиа ХХК олон улсын хуваарьт нислэгүүдийг хэвийн үйлдэн, нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, харьцангуй хямд зардлаар Сөүл, Токио, Ханой, Хөх хот зэрэг хотууд руу аялах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн Хятад, Солонгос, Сингапур болон Вьетнам гэх мэт тогтмол аялал жуулчлалын олон чиглэл рүү аялал жуучлалын компаниудтай хамтран захиалгат нислэг үйлдэх боломж илүү нээлттэй болно.

2003 оноос олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээврийн компани “Аэро Монголиа” ХХК нь Аirbus 319-112 /145 хүний суудалтай/, Airbus 319-115 /143 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/ агаарын хөлгүүдтэй.

Тус компани олон улсын нислэгийн чиглэлд Сөүл, Токио, Ханой, Эрхүү, Хөх хот, Тяньжин, орон нутагт Мөрөн, Баян-Өлгий, Даланзадгад, Ховд, Завхан, Увс, Алтайн чиглэлд нислэг үйлдэж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
7
1
0
0
0
2
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв