Ангилал
Хэзээ
2023-11-09
Үсгийн хэмжээ
ICAO, ИНЕГ ХООРОНД МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ICAO, ИНЕГ ХООРОНД МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд өнөөдөр менежментийн үйлчилгээний гэрээ байгууллаа

Олон улсын иргэний нисэхийн байгууллага  /ICAO/ нь дэлхийн хэмжээнд иргэний нисэхийн төслүүдэд туслах зорилгоор Чадавхыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх хөтөлбөрийг явуулдаг. Энэхүү хөтөлбөрийг ICAO-ийн чуулган, зөвлөл хянаж, Чадавхыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх товчоо (CDI) хэрэгжүүлдэг.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага  /ICAO/, ИНЕГ хооронд уг гэрээг байгуулснаар CDI-оос санал болгох сургалт болон хөтөлбөрүүдийг Монгол Улс болон ИНЕГ-ын шаардлагын дагуу худалдан авч ашиглах, хэрэгжүүлэх боломжтой болно. Түүнчлэн Иргэний нисэхийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ICAO-аар дамжуулж худалдан авах боломж нээгдэж байна.

Энэхүү гэрээ нь талуудын хариуцлагыг тодорхой зааж, санхүүжилтийн журмыг тодорхойлж, худалдан авах үйлчилгээний тогтолцоог бий болгосноор Монголын агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх аливаа төслийг оновчтой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв