Ангилал
Хэзээ
2023-09-12
Үсгийн хэмжээ
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ

2023 оны 8 дугаар сард олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоо 4310 болж өмнөх оны мөн үеэс 96.9%-иар, олон улсын хөөрөлт, буултын тоо 1208 болж 54.5%-иар, орон нутгийн хөөрөлт, буултын тоо 1350 болж 79.8%-иар тус тус өссөн байна.

Агаарын тээврээр 2023 оны 8 дугаар сард 232.7 мянган зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 103.7 зорчигч буюу 80.4%-иар өссөн байна. Үүнээс олон улсад 187.4 мянган зорчигч тээвэрлэж 89.6 мянган зорчигч буюу 91.6%-иар, орон нутагт 46.5 мянган тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 12.3 мянган зорчигч буюу 39.7%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Зорчигч эргэлт 8 дугаар сард 512.3 сая хүн/км болж өмнөх оны мөн үеэс 92.6%-иар, оны эхнээс өссөн дүнгээр 2589.9 сая хүн/км болж өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс олон улсад 2023 оны 8 дугаар сард 187450 зорчигч тээвэрлэсэн бөгөөд үүнээс Сөүл 88686, Станбул 16045, Бээжин 13312, Бусан 13123, Франкфурт 12444, Токио 12213, ХонгКонг 9564, Муан 3600, Хөххот 2823, Кансай 2490, Дэгү 2788, Алмата 1831, Эрхүү 1625, Гуанжоу 1762, Чэжү 1148, Чонжү 841, Манжуур 816, Хайлаар 806, Улаан-Үүд 791, Ханой 323, Банкок 192, Новосибирск 16 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.

Орон нутагт 08 дугаар сард 43546 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 39.7%-иар, оны эхнээс өссөн дүнгээр 274.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 27.5%-иар тус тус өссөн байна. Зорчигч эргэлт 08 дугаар сард 26.9 сая хүн/км болж өмнөх оноос 55.5%-иар, оны эхнээс өссөн дүнгээр 164.4 сая хүн/км болж өмнөх оны мөн үеэс 33.8%-иар тус тус өсчээ.

Харин ачаа тээврийн хувьд тус хугацаанд 675.4 тонн ачаа, шууданг агаарын тээврээр тээвэрлэсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 234.8 тонн буюу 25.8%-иар буурсан байна. Үүнээс олон улсад 674.7 тонн, орон нутагт 0.7 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн байна. Ачаа эргэлт 8 дугаар сард 2.1 сая тн/км болж өмнөх оны мөн үеэс 19.8%-иар, оны эхнээс өссөн дүнгээр 15.2 сая тн/км болж өмнөх оны мөн үеэс 25%-иар тус тус буурсан байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв