Ангилал
Хэзээ
2023-03-21
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS"- X

"AVIATION PHOTO NEWS"-ийн энэ удаагийн дугаарт Аж ахуйн үйлчилгээ, дулаан, сантехникийн албаны хамт олны төлөөлөл оролцлоо. 

АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН, САНТЕХНИКИЙН АЛБА

2021 оны 12-р сарын 03-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/458 тоот тушаалаар Аж ахуйн үйлчилгээ, дулаан, сантехникийн алба нь захиргаа, аж ахуй барилга засвар, дулаан сантехник агааржуулалтын хэсэг гэсэн 3 хэсэг үндсэн 67 , гэрээт 43 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  

Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба нь чиг үүргийн дагуу байгууллагын хэмжээнд дараах ажлуудыг хариуцан ажиллаж байна. Үүнд:

  1. Барилга байгууламжийн чиглэлээр

ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар нэгжүүдийн  урсгал засварыг хийж гүйцэтгэх, төсвийн ажлын даалгавар гаргах, улсын төсвийн болон урсгал зардлаар хийж гүйцэтгэж буй ажилд захиалагчийн хяналт тавих, барилга байгууламжуудыг бүртгэлжүүлэх ажлуудыг хариуцан ажиллаж байна.    

  1. Дулаан сантехник агааржуулалтын чиглэлээр

ИНЕГ, ИНҮТ болон тэдгээрийн харьяа нийт 27 барилга байгууламжийн дулаан сантехник, агааржуулалт салхивч, хөргөлтийн систем, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг 24 цагаар хариуцан ажиллаж байна. Тус алба нь дараах шугам, тоног төхөөрөмжийн ажиллагааг хариуцан ажиллаж байна. Үүнд:

  • Ус дулаан дамжуулах төв - 3 иж бүрдэл;
  • Дулааны узель - 21 иж бүрдэл;
  • Гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ - 15325.7м;
  • Дотор халаалт, сантехник, ариутгах татуургын шугам сүлжээ - 13224м
  • Дулааны худаг - 43 ширхэг;
  • Ариутгах татуургын худаг - 115 ширхэг;
  • Ариун цэврийн тоноглол, хэрэгсэл /угаалтуур, суултуур, писсаур/ - 519 ширхэг

 

  1. Аж ахуй, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр

Бүх алба нэгжийн ариутгал халдваргүйжүүлэлт, 12 салбар объектын 10.000 орчим м2 талбайд өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, ИНЕГ, ИНҮТ-ын гадна талбайн цэцэрлэгжүүлэлт, өдөр тутмын гадна цэвэрлэгээ, хог ачилт, цас орсны дараах цэвэрлэгээ, тохижилтын ажлыг хариуцан ажиллаж байна.

  1. Харуул хамгаалалт

ИНЕГ-ын урд  пост, Холбоо навигаци, ажиглалтын албаны байр, Чингис хаан ОУНБ-ын “A” кэмп, Цамхаг, Өлзийт хорооллын 7 байшин, ИНҮТ гэсэн 6 газрыг хариуцан жижүүрийн ээлжийн ажлын хуваарийг батлуулан хяналт тавин ажилладаг.

 

Албаныхаа хариуцсан ажил, өнгөрсөн онд хийсэн ажлуудаасаа сонирхуулаач.

Д.Мөнхцог

/ААҮДСА-ны дарга/

 -Манай албаны ерөнхий чиг үүрэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалт, барилга байгууламжийн засвар, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

2022 онд Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулан батлуулж,хэрэгжилтийг ханган ажилласан. “Буянт-Ухаа” ОУНБ болон хамгаалагдсан бүсэд байрлах 13 барилга объектыг дулаан, халаалтаар хангадаг төв магистрал шугамын эхлэл талын 350 м хэсэг нь засвар шинэчлэл хийгдээгүй 22 жил ашиглагдсан бөгөөд шугамын насжилт дуусч удаа дараа гэмтэл, цооролт гарч дээрх барилга байгууламжуудын дулаан хангамжид доголдол үүсэж байсан. Тиймээс 2022 оны хөрөнгө оруулалтад санал оруулж тусгуулан засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгүүлсэн. Уг засварын ажилд чиг үүргийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

ИНҮТ-ийн Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны газрын теннисний талбай болон сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ерөнхий төлөвлөлтийг боловсруулан гүйцэтгэлийн ажилд захиалагчийн хяналт тавьж, ажлыг чанартай хүлээн авсан. 

Буянт-Ухаагынхаа буурал дэнжид ажил үйлчилгээгээ явуулж буй Иргэний нисэхийн салбарын нийт хамт олныхоо ар тал болж, өнгөтэй үзэмжтэй, таатай орчин нөхцөл бүрдүүлэн ажиллах чиг үүргээ ухамсарлан үр бүтээлтэй ажиллаж байгаа албаныхаа нийт хамт олон Эрчүүддээ, Эмэгтэйчүүддээ энэ гурав дугаар сард тохиож буй баяруудын мэндчилгээ дэвшүүлж ТАЛАРХАЛ илэрхийлэн цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье!  

 

Иргэний нисэхийн салбарын хэмжээнд хичнээн барилга байгууламж байдаг вэ? Ашиглалтын байдлаар нь сонирхуулбал.

Ж.Билэгсайхан

/Аж ахуй, барилга засварын хэсгийн Барилгын ахлах инженер/

Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн нэгдсэн бүртгэлд нийт 796 объект бүртгэлтэй байна. Үүнээс:

БАРИЛГА-340 /Конторын барилга, Нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Хол, ойрын чиглүүлэх станцын барилга,  Авто машины гарааш, агуулахын байр, харуулын байр, орон сууц гэх мэт/

БАЙГУУЛАМЖ - 321/Барилгын гадна инженерийн шугам сүлжээ, дулааны шугам, цэвэр, бохир усны шугам, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, шилэн кабель, бүх төрлийн хашаа, шатахууны агуулах, далан, гүүр хоолой, үерийн усны далан, суваг, шуудуу, гүний худаг, ачиж буулгах хатуу хучилттай тавцан гэх мэт/

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН БАЙГУУЛАМЖ – 135 /Авто машины зам, авто зогсоол, явган хүний зам талбай, сүүдрэвч, гадна гэрэлтүүлэг, хайс, хашлага, зүлэгжүүлсэн ногоон талбай, орчны тохижилт, мод, бут сөөг, гэх мэт/

Нийт барилга, байгууламжийн 273 нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд 523 нь хөдөө орон нутагт байна.

Улаанбаатар хотод 273 барилга байгууламж байгаагаас,

барилга 115, байгууламж 114, нийтийн эзэмшлийн байгууламж 44

Хөдөө орон нутагт 523 барилга байгууламж байгаагаас,

барилга 225, байгууламж 207, нийтийн эзэмшлийн байгууламж 91 байна.

 

Та нисэхэд хэдэн жил ажиллаж байгаа вэ? Таныг ажиллах хугацаанд гарч байсан хүндрэлтэй, хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаач.

Ж.Ганбаатар

рөнхий инженер/

“Чингис хаан” ОУНБ-ын албаны даргаар 4 жил, “Чингис хаан” ОУНБ-ын Ерөнхий инженерээр 3 жил, тус албаны ерөнхий инженерээр 2 дахь жилдээ ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт нийт 9 дэх жилдээ ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний  ихэнх хувь нь ашиглалтын хугацаа ихтэй, насжилт өндөртэй учраас гэмтэл саатал их гарч хүндрэл үүсгэдэг. “Буянт-Ухаа” ОУНБ-ын барилга, барилгын доторх халаалт сантехникийн систем, шугам сүлжээ л гэхэд 1986 онд ашиглалтанд орсон. Үүнээс бид хэсэгчлэн шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Өнгөрсөн жил “Буянт-Ухаа” ОУНБ, хамгаалагдсан бүсэд байрлах барилга байгууламжийг дулаан хангамжаар хангадаг дулааны төв салаа шугамыг шинэчлэн засварласан.

Хөгжилтэй дурсамж гэвэл анх ажилд орохдоо нисэх буудлын 4 давхрыг олохгүй их төөрч байсан тэр л хөгжилтэй санагддаг даа.

 

Та байгууллагынхаа эд хогшлын эвдрэл гэмтлийг засварлаж, дуудлагаар байнга л ажиллах юм. Таныг бас сийлбэр хийдэг, иргэний нисэхийн баяраар хүндэт зочдоо угтдаг сийлбэртэй монгол гэрийг бүтээсэн гэх юм билээ. Хэр их бүтээл хийсэн бэ?

В.Төгсжаргал

/Тохижилт, засварын ажилтан /

2010 оноос хойш ИНЕГ-т ажиллах хугацаанд 6 ханатай сийлбэртэй, иж бүрэн тавилгатай гэр нэгийг, 8 ханатай сийлбэртэй гэр нэгийг хийсэн. НЭМСА-ны заалны сандал, индэр зэрэг модон эдлэлүүд, саун, бассейны модон сандал зэрэг эд хогшлууд шинээр хийлээ. Тус сийлбэртэй гэр болон модон эдлэлүүдийг урлахад мужааны суурин тоног төхөөрөмжүүд байрладаг мужаан цехтэй байсан. 2020 оноос мужаан цехгүй болсноор модон эдлэл урлах боломжгүй болж тоног төхөөрөмжүүд агуулахад хэрэглэгдэхгүй байна.

Мужаан цехтэй болсноор ИНЕГ болон ИНҮТ-ын ажилтнуудын бичгийн ширээ, шүүгээ зэрэг модон эдлэлийг өөрсдөө үйлдвэрлэх бүрэн нөөц бололцоо байгаа гэж хардаг даа.

 

Хавар ногоо ургаад ирэхээр ИНЕГ-ын хашаа усалгаа сайтай болохоороо бусдаас түрүүнд мод, бут нь ногоордог. Та энэ албанд хэдэн жил хүчин зүтгэж байна даа. Та байгалиа хэр их хайрладаг хүн бэ?

Ц.Болдсүрэн

/Аж ахуй, барилга, засварын хэсгийн дарга/

-Байгаль, эх дэлхийгээ хайрлалгүй яахав, тэр тусмаа хүний хоёр дахь гэр гэдэг утгаар албан байгууллага, түүний эргэн тойрны цэвэр цэмцгэр байдалд анхаарлаа хандуулж, жил бүр өмнөх жилээсээ ч илүү өнгөлөг байгаасаа гэж тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг манай хэсэг хийж гүйцэтгэдэг. Мод бутаа тайрч засаж, өнгө өнгийн цэцэгний үр, суулгац суулгаж, сандал сүүдрэвчээ шинээр будсаны дараа сэтгэл тэнүүн сайхан байдаг даа. Ер нь манай байгууллага бусад байгууллагатай харьцуулахад ногоон байгууламж сайтайн дээр энэ тал дээр удирдлагуудын зүгээс ч анхаарал сайн хандуулдаг гэж боддог.

 

Олон улсын нисэх буудлын ойр орчмыг цэвэрхэн, хог шороогүй байлгахын төлөө хийж буй ажилдаа та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

С.Чинзориг

/ААБЗХ-ийн ахлах мэргэжилтэн/

 Улс орны нүүр царай болсон нисэх онгоцны буудлын цэвэр цэмцгэр байдлыг хангаж ажиллаж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байдаг. Дан ганц нисэх буудал гэлтгүй ИНЕГ-ын харьяа алба салбаруудын барилга байгууламжууд түүн дотор ажиллаж байгаа ажилтнуудын цэвэр цэмцгэр, тав тухтай ажиллах орчинг бүрдүүлэх нь өөрөө их сайхан ажил юм.  

Д.Дэлгэрмөрөн

/ААБЗХ-ийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн/

-Ажилтан, албан хаагч бүрийн өдрийн хамгийн идэвхитэй цагаа өнгөрүүлдэг ажлын байр цэвэр цэмцгэр, тохилог, эрүүл байгаасай гэж би хүсдэг. Энэ орчныг бүрдүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Яг энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа үйлчлэгч, гадна талбайн цэвэрлэгч нар хамгийн чухал хүмүүс юм. Энэ хүмүүсийн хөлс хөдөлмөрөөр бид цэвэр орчинд ажиллаж байгаа. Тэр ч утгаараа хөлсөөр ажиллах гэрээт ажилтнуудын цалин хөлс нэмэгдээсэй л гэж их хүсдэг дээ.

 

Улаанбаатар маань дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Тэр дундаа Яармаг, Сонгины орчим гэж цаг агаар нь хүртэл тусдаа зарлагдах Буянт-Ухаа орчим бол өвөл чанга. Нисэх буудлаас авахуулаад нисэхтэй холбоотой албаны байруудыг дулаан байлгахад хүндрэл бэрхшээл чамгүй байдаг байх. Энэ талаар сонирхуулаач.

М.Батсайхан

/Дулаан, сантехник, агааржуулалтын хэсгийн дарга/

-Улаанбаатар хот түүний дотор Яармаг Сонгины орчим маш хүйтэн байдаг тул өвөл нислэг ихтэй үед хаалга байнга онгойж байдаг учир хүйтэн салхи их ордгоос дулаан алдагдал маш их. Хүмүүс зөвхөн халаах хэрэгсэл халахгүй байгаа мэтээр ойлгодог боловч хэрэг дээрээ хаалга цонхны дулаалга муу, дулаан алдагдал их байдагтай холбоотой байдаг. Энэ мэт асуудлуудыг зөв тайлбарлаж ойлгуулах, эд нар чинь биднийг дулаан тохь тухтай орчинд ажиллуулах гэж зүтгэж яваа хүмүүс шүү гэж манайхныг ойлгоосой гэж хүсэх байна даа. Зарим хүмүүс өрөөнийх нь цонхноос салхилаад байхад паар чинь халахгүй байна ажлаа хийгээч гэж загнаж л байдаг юм.

ИНЕГ-ын гал голомтыг сахиж байгаа улс шүү дээ бид нар. 2009 онд Ховд аймгийн нисэх буудлын тогоог суурилуулж байхад буудлын дарга Д.Батнасан гуай ажилчдаа цуглуулаад та нарын гал голомтыг сэргээж шинээр хийж байхад та нар ажил төрөлд нь туслаж аяга хоол цайг нь чанаад өгөхөд цаг хугацааг нь хэмнэж нэмэр тус болно шүү дээ гэж хэлж байсан нь сайхан л санагдаж байлаа. Мөн орон нутгийн нисэх буудлуудын дарга П.Болдбаатар, Ж.Ганболд, Ц.Төмөрбаатар нар бидний ажил төрлийг ойлгож тусалдаг олон сайхан хамт олон хүмүүс байсан .Цаг хугацаатай уралдан ажиллаж байхад хүмүүс сэтгэл гаргаж байгаа нь багаддаггүй гэдэг нь энэ үгнээс л харагдаж байгаа биз.

 

Танай алба байгуулагдсанаас хойш ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба, салбар нэгжүүдийн өрөө тасалгаанд хэр хэмжээний засвар, тохижилтын ажил хийсэн талаар мэдээлэл өгнө үү?

Ж.Ганбаатар

/ААБЗХ барилгын инженер/

Алба байгуулагдсанаас хойш ИНЕГ болон ИНҮТ-ын харьяа алба салбар нэгжүүдийн 110 орчим өрөө тасалгаанд дотор заслын ажил хийсэн байна. 1500 мкв орчим талбайд будаг, 7200 орчим мкв талбайд эмульс, 320 орчим мкв талбайд ханын цаас наах зэрэг ажлууд хийж гүйцэтгэжээ. Албадуудын захиалгаар ажлын байранд хана буулгах, шинээр хаалга цонх гаргах, хана босгох зэрэг ажлууд хийсэн. Цухас дурдвал СЭЗТГ-ын байрны хойд талд хана буулгаж хаалга суулгах, ИНЕГ-211 тоот өрөөний хана буулгаж хаалга суулгах, НХҮА-ны захилгаар ХНАА-ны 109 тоот өрөөний хана буулгаж, хаалга суулгаж, хана босгох зэрэг ажлууд хийсэн байна.   Мөн Цахилгаан түгээх дэд өртөө болох ЦТП-5 ийн дээврээс дусаал дусаж цахилгааны доголдол үүсэж, тус өртөөнөөс цахилгаанаар хангагддаг барилгууд тоггүй болж эд хогшил шатах нөхцөл байдал үүссэн тул тус барилгын дээврийг манай албаны аж ахуй барилга засварын хэсгийн Тохижилт засвар үйлчилгээний ажилтнууд шинээр дээвэр түргэн шуурхай хийж гарч болох эрсдэлийг арилгасан гэж бодож байна.  2022 оны 06 сарын 18-ны өдрийн байгалийн гамшигт үзэгдлийн үеэр хүчтэй салхинд хийссэн, Нисэхийн музейн барилгын зүүн талын дээврийг шинээр хийж, музейн сан хөмрөг гэмтэх эрсдэлээс сэргийлэн ажилласан. Мөн л манай тохижилт засвар үйлчилгээний ажилтнууд тус ажлыг гүйцэтгэсэн. Манай тохижилт засвар үйлчилгээний ажилтнууд Гэнэтийн байгалийн гамшиг болж байгуулгийн эд хогшил эвдэрч сүйдэх, баяр ёслолын бэлтгэл ажил хангах зэрэг хойшлуулшгүй ажилтай үед илүү цагаар, амралтын өдрөөр, баяр ёслолын үеэр ч бай дуудагдаж сэтгэлээрээ ажилладаг. Энэ боломжийг ашиглаад тохижилт засвар үйлчилгээний найман ажилтандаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
8
0
0
0
0
0
0
2
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв