XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга Б.Сэр-Од Улсын “АЛДАРТ УЯАЧ” цолоор шагнагдлаа. ИНҮТ-ийн нийт хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажнай хүлэг нь айраг түрүү олон авч, ажил үйлс нь амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай сар шинэдээ сайхан шинэлээрэй.