Ангилал
Хэзээ
2022-12-13
Үсгийн хэмжээ
АVIATION PHOTO NEWS - IV

"АVIATION PHOTO NEWS"-ийн энэ удаагийн дугаарт “Ховд” нисэх буудлын хамт олныг урилаа.

ХОВД АЙМАГ ДАХЬ “ХОВД” НИСЭХ БУУДАЛ

1956 оны 6 дугаар сарын 1-нд алслагдсан аймгуудад агаарын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх шийдвэр гарч, мөн оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатараас АН-2 онгоц Ховд аймгийн төвд газардсан тэр үеэс “Ховд” нисэх буудлын үүсэл хөгжил эхэлжээ.

“Ховд” нисэх буудал салбар 1 буудалтай. 44 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хөөрч буух хатуу хучилттай зурвас 2850 х 35 м хэмжээтэй, хөөрч буух зурвасын хоёр талд тус бүр 7м хөвөөтэй, явгалах зурвасны 23м, даац PCN 44 F/А/Х/Т.

Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймаг нь олон улсын нисэх буудлаа түшиглэн Казакстан, БНХАУ, ОХУ, Киргизстан улс руу шууд нислэг үйлдэх боломжтой бөгөөд тухайн улсуудын нислэгт нөөц аэродромоор бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар “Хүннү эйр” ХХК Ховд-Казакстан-Ховд чиглэлд нислэг үйлдэхээр зөвшөөрөл хүлээгдэж байна.

Ховд” нисэх буудлынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? Өнгөрч буй жил хэр ачаалалтай байв?

Таны ажлын нөү хау.

Б.БОЛОРЦЭЦЭГ

/"Ховд" нисэх буудлын дарга/

-Ховд нисэх буудлыг олон улсын нислэг тогтмол хүлээн авдаг, алслагдсан бүс нутгийн ард иргэд хямд үнээр үйлчлүүлдэг, 4С ангиллын нисэх буудал болно гэж төсөөлж байна. Ковидын дараах нислэг сэргэсэн. Одоогоор 7 хоногт 3-4 нислэг үйлдэгдэж байна.

-Баг, хамт олноо үлгэрлэн манлайлж, ажлыг эхнээс нь дуустал хамтарч хийхийг эрмэлздэг. Томоохон ажлыг эхлэхдээ нарийн төлөвлөгөө гаргаж түүнд тохиох эрсдэлийг тооцдог. Энэ нь тухайн ажлыг хийх явцад тохиолдож болзошгүй гэнэтийн хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлж байдаг. Энэ л миний НӨҮ ХАУ юмуу даа. Ер нь тухайн ажлыг хариуцаж буй хүн өөрөө үлгэрлэж байж ажлын үр дүн гарна гэж боддог. Ямар ч ажлыг эхлэсэн бол заавал үр дүнд хүргэх ёстой гэж бодож хичээж явдаг даа.

 

Таны бахархал. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Т.Батмягмар

/Нислэгийн ахлах удирдагч/

-Агаарын тээврийн үйлчилгээг ард иргэдэд аюулгүй, түргэн шуурхай үзүүлдэг хамт олон, эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг.

-Өглөө ажилдаа ирээд нисэх буудлын бэлэн байдлын мэдээ өгөөд, ХАБЭА ажилтнаас үйлдвэрлэлийн аюулгүй байдлын зааварчилгаа авснаар ажлын өдөр эхэлдэг. Үүрэгт ажлаа гүйцэтгэж, агаарын хөлгийн хөөрч буух аюулгүй ажиллагааг хангах ажлууд, тайлан мэдээгээ өгснөөр ажлын маань нэг өдөр дуусдаг даа.

 

Хамгийн их ачаалалтай ажиллаж байсан үеэсээ хуваалцаач.

Ажлын алжаалаа хэрхэн тайлдаг вэ?

Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх арга туршлага гэвэл.

Ц.НЯМБАЯР

/Аюулгүй байдлын хэсгийн ахлагч, аюулгүй байдлын шалгагч/

-Орон нутгийн нисэх буудлын хувьд хамгийн их ачаалалтай жил нь 2012 он байсан ба 1290 нислэгтэй байсан. Одоогоор 7 хоногт 3-4 нислэг үйлдэгдэж байгаа.

Бид хамт олноороо спорт зааланд гар бөмбөг тоглож ажлын алжаалаа тайлдаг.

Мэргэжлийн сургалтад хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлдэг. Чөлөөт цагаараа ном унших дуртай, мөн байгууллага хамт олноороо хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагддаг.

 

Ховд нутаг үзэсгэлэнт газрууд ихтэй.

Нутгийнхаа аялал жуулчлалыг нисэхтэйгээ холбоод ингэж хөгжүүлбэл гэсэн санаа танд байдаг уу.

Орон нутагтаа ажиллаж амьдрах давуу тал олон байдаг байх.

Е.ЗОРИГОО

/Жолооч/

-Тийм, Манай Ховд нутаг түүхэн үзэсгэлэнт газрууд ихтэй. Баруун аймгууд өндөр уулсын дунд оршдог. Үүнийг үзэхийн тулд гадаад дотоодын жуулчид их ирдэг. 4С ангиллын нисэх буудалтай болчихвол том оврын агаарын хөлөг буух, ая тухтай, хямд тийзээр үйлчлүүлэх боломж нь нээгдэх юм. Үүнтэй холбогдоод гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэнэ гэж боддог.

-Орон нутагтаа ажиллаж амьдрах олон давуу талуудтай. Амьдрах орчин таатай, амьдралын өртөг бага, чөлөөт цаг заваараа өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.

 

Нисэх буудлынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, бахархал болсон хүмүүсээс танилцуулаач.

Улаанбаатар хотруу агаар, газраар явахын алийг нь сонгох вэ?

Алслагдсан нутгийн агаарын тээврийн давуу талыг та юу гэж боддог вэ?

Э.БАДРАА

/Агаарын хөлгийн техникч/

-“Ховд” нисэх буудлын анхны тулгын чулуу тавилцсан М.Бааст гуай, Нисэх буудлын дарга Д.Даваа, цахилгаан дизелийн техникч М.Лимаабаатар гээд нисэх буудлынхаа түүхэн хөгжилд өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан бахархалт буурлууд олон бий.

-Ховд аймгийн иргэд агаарын тээврийг сонгодог. Учир нь Улаанбаатар хотоос 1450 км зайтай алслагдсан учир хурдан шуурхай, ая тухтай, аюулгүй явахыг хүсдэг.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
1
0
4
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв