Иргэний нисэхийн үндэсний төвийн “Эцэг эхийн зөвлөл” 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхны хурлаа хийлээ.
ИНҮТ-ийн даргын А/167 тоот “Хүүхэд хамгааллын бодлого батлах тухай” тушаалаар батлагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн “Эцэг эхийн зөвлөл” 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхны хурлаа хийлээ.
“Эцэг эхийн зөвлөл” нь ИНҮТ-ийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажиллана.
Энэ удаагийн хурлаар 2022 оноос 2023 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний төсөл гаргах, арга хэмжээний төлөвлөгөөг төлөвлөхийн өмнөх судалгаа мэдээллийн ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагаас арга зүйн зөвлөгөө авах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон байна.
Эцэг эхийнх нь хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах уян хатан зохион байгуулах талаар журам зааварт тусган хэрэгжүүлэх, ажилтан албан тушаалтнуудаар дамжуулан гэр бүл нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүргээ биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бодлогийг хэрэгжүүлэх “Хүүхэд хамгааллын зөвлөл”-д амжилт хүсье.
Та бүхэн тус зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмтэй танилцана уу. Санал хүсэлтийг удахгүй нээлттэйгээр хүлээн авч дүн шинжилгээ хийсний үндсэн дээр голлох асуудлуудыг үе шаттайгаар төлөвлөгөөнд тусгах боломжтой болох юм.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ