Ангилал
Хэзээ
2022-07-28
Үсгийн хэмжээ
ИРЛАНДЫН LCI КОМПАНИ ЗУРГААН AIRBUS H175 НИСДЭГ ТЭРЭГ АВАХААР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ИРЛАНДЫН LCI КОМПАНИ ЗУРГААН AIRBUS H175 НИСДЭГ ТЭРЭГ АВАХААР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Libra group-ийн LCI нь иргэний нисэхийн тэргүүлэгч компанийн нэг бөгөөд AIRBUS компанийн H175 супер дунд хэмжээтэй 125 сая америк долларын үнэ бүхий нисдэг тэрэг зургааг захиалсан тухайгаа зарлалаа.

Энэхүү захиалгад 2023 оны төгсгөл гэхэд тус компани 2 шинэ Н175 нисдэг тэрэг хүлээн авч, урьд нь захиалсан дөрвөн шинэ Н175 нисдэг тэрэг багтаж байгаа юм байна.

“Airbus H175 бол олон талт, олон зориулалттай нисдэг тэрэг бөгөөд энэхүү захиалга нь LCI-ийн санал болгож байгаа боломжуудаа хадгалахад тусална. Бидний түншлэлийн энэхүү сүүлийн хэсэг нь бидний урт хугацааны өсөлтийн стратегийн чухал хэсэг бөгөөд нисдэг тэрэгний лизингийн зах зээлд итгэх итгэлийг маань харуулж байна” гэж LCI компанийн гүйцэтгэх захирал Жаспал Жанду хэлэв.

“LCI бол Airbus-ын урт хугацааны, үнэ цэнэтэй түнш юм. Airbus нисдэг тэрэгний тэргүүлэгч түрээслэгч, операторын хувьд H175-ийн шинэчилсэн байдал нь зах зээлийн хүч чадал, тахлын дараах сэргэлтийг харуулж байна" гэж Airbus Helicopters компанийн гүйцэтгэх захирал Бруно Эвен хэллээ.

LCI-ийн флотод одоогоор ойролцоогоор 50 airbus-ийн нисдэг тэрэг болон далавчит онгоцууд багтаж байна. Тэдгээрийг дэлхийн 10 орны 14 оператор түргэн тусламжийн үйлчилгээ, эрэн хайх, аврах ажиллагаа, далайн салхи гэх мэт үйл ажиллагаанд ашигладаг.

Н175 нь 2015 оноос үйлчилгээнд нэвтэрсэн бөгөөд алсын зайны хүчин чадлыг жигд нислэгийн чанар, маш сайн ачаалал даах чадвар болон бүхээгийн тав тухтай байдлыг хослуулсанаараа онцлогтой. Энэ нь бүр төрлийн тохиргоонд ажиллах боломтой бөгөөд уян хатан супер дунд хэмжээний онгоц юм.

LCI нь цаг хугацааны явцад төрөл, хэмжээ болон үнэ цэнээ тогтвортой өсгөж байна. Түрээслүүлэгчийн өндөр туршлагатай менежментийн баг нь нисэх онгоц, хөдөлгүүр үйлдвэрлэгчид, үйлчлүүлэгчид болон санхүүгийн томоохон байгууллагуудтай бат бөх харилцаа тогтоож чадсан. 2004 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш иргэний нисэхийн зах зээлд 8 тэрбум долларын үйлчилгээ үзүүлсэн байна.

Эх сурвалж: https://www.aviation-report.com/lci-firma-un-accordo-per-un-massimo-di-sei-elicotteri-h175-di-airbus/

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв