Ангилал
Хэзээ
2022-07-08
Үсгийн хэмжээ
ИНЕГ-ЫН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН IMCAA СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИД БҮРТГҮҮЛЛЭЭ
ИНЕГ-ЫН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН IMCAA СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИД БҮРТГҮҮЛЛЭЭ

Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны хөгжүүлсэн Дотоод удирдлагын iMCAA нэгдсэн системийн эхний хувилбарыг дуусган Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын Даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/86 дугаар тушаалаар зохиогчийн эрхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын нэр дээр бүртгэн, гэрчилгээг албан ёсоор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасанд хүлээлгэн өглөө. Мэдээллийн технологийн чиглэлээр анхны бүтээлийг ийнхүү оюуны өмчид бүртгүүлэн гэрчилгээ авч байгаа юм.

Уг системийн хөгжүүлэлт болон нэвтрүүлэх бэлтгэл ажлыг 2020-2021 онд хангаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүд үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн юм. Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны программ хангамжийн инженерүүд хөгжүүлэлт болон нэвтрүүлэлтийг хийснээр олон улсын болон дотоодын ижил төстэй систем ашиглах зардлаас 250-300 сая төгрөгийг жил тутам хэмнэж, өөрийн байгууллагын хэрэгцээнд бүрэн нийцүүлж хийсэн нь iMCAA системийн давуу тал болдог.

iMCAA систем нь албан хэрэг хөтлөлт, үүрэг даалгавар болон гүйцэтгэлийг тайлагнах үйл явц, мэдээ, мэдээлэл, баримт бичиг солилцох үйл ажиллагааг тус тус цахимжуулж, ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, салбар, нэгж хоорондын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг шуурхай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой дотоод удирдлагын суурь систем юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв