Ангилал
Хэзээ
2022-03-28
Үсгийн хэмжээ
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг амжилттай зохион байгууллаа
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нийлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар, нэгжүүд 2022.03.24-ний өдрийн 16.00 цагт оролцлоо.

Энэхүү дадлага, сургуулилтын өмнө мэргэжлийн байгууллагаас бэлтгэсэн газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг эзэмшүүлэх постер, мэдээллийг цахимаар хамт олонд хүргэж, “Цугларах цэг”-үүдийн бэлэн байдлыг шалгаж, 1 ш тэмдгийг шилжүүлэн байршуулсан.

Дадлага, сургуулилтад 545 ажилтан хамрагдсан ба эхний дуут дохиогоор “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил цонхноос хол, бат бөх ширээ, барилгын багана хийц доогуур орж биеэ болон толгойгоо халхлан өөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан. Хоёр дахь дуут дохиогоор ажилчид ажлын байр болон оффисын барилгаас толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж “ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, НЭГНЭЭ ТҮЛХЭХГҮЙ” гэсэн дүрэм баримталж, “Цугларах цэг”-т ирж, бэлэн байдлыг ханган энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 Иргэний Нисэхийн Үндэсний Төв