Ангилал
Хэзээ
2022-03-02
Үсгийн хэмжээ
Нисэхийн салбарын ажилтны гүйцэтгэлийн гарын авлага (Док 10151) хэвлэгдэн гарлаа
Нисэхийн салбарын ажилтны гүйцэтгэлийн гарын авлага (Док 10151) хэвлэгдэн гарлаа

Өнөөг хүртэл нисэхийн салбар нь ажилтнуудынхаа стресстэй нөхцөлд ажлаа гүйцэтгэж  чаддаг тэдний чадварт найдан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Ажилтнууд өөрсдийн ажлын байрны динамик орчны хэрэгцээг тасралтгүй хангахын тулд ажлын байрны нөхцөл, зохион байгуулалт, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн нөхцөл, бие болон хувь хүний хүчин зүйлсийн нөлөөлөлд дасан зохицдог. Дээрх хүчин зүйлсүүд нисэхийн салбарын ажилтнуудын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсны үндсэн дээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ анх удаа нисэхийн салбарын хүний нөөцийн гүйцэтгэлийн гарын авлага (Док 10151)-ыг нисэхийн зохицуулалтынханд зориулан хэвлэлтэд гаргалаа. Тус гарын авлагын үндсэн зорилго нь нисэхийн салбарын ажилтнууд өөрсдийн ажил үүргээ аль болох энгийн хялбар аргаар зөв гүйцэтгэснээр  аюулгүй ажиллагааны аливаа сөрөг үр дагавраас зайлсхийхэд оршино. 

Тус гарын авлага нь нисэхийн ажилтны гүйцэтгэлийн таван үндсэн зарчмыг тодорхойлсон. Үүнд:

  1. Ажилтнуудын гүйцэтгэл нь тэдний чадвар болон хязгаарлалтаар /сул тал/ тодорхойлогддог;

Эхний зарчим нь тухайн ажилтны чадвар болон хязгаарлалтад тулгуурладаг. Энэхүү зарчим нь тухайн хувь хүний ​​бие махбодийн болон оюун санааны хязгаарлалтыг хүлээн зөвшөөрдөг. Заримдаа хувь хүн хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажиллах боломжтой байдаг ч тэр болгон гүйцэтгэл нь төдий чинээ сайн байж чаддаггүй. Чадвар ба хязгаарлалтын зарчим нь гүйцэтгэлийн хувьд хувьсах чадвартай бөгөөд ажилтнууд өдөр тутмын ажлаа гүйцэтгэхийн тулд янз бүрийн үйл явцыг ашиглаж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

  1. Хүвь хүмүүсийн онцлог байдалд тохирсон арга замаар ажлыг гүйцэтгүүлэх;

Хоёр дахь зарчим нь тухайн ажилтны хувь хүний онцлогт тохируулан ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд энэхүү зарчим аюулгүй ажиллгааны салшгүй нэг хэсэг болоод зогсохгүй хүмүүс өөр өөрийнхөөрөө ажлаа чанартай гүйцэтгэн хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг

  1. Ажилтнууд нарийн төвөгтэй, динамик ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дасан зохицох;

Янз бүрийн хүмүүс өөрсдийн ажлын байрны хэрэгцээнд нийцүүлэн динамик нөхцөл байдалд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Ажилтны гүйцэтгэлийн гуравдахь зарчмын гол зорилго нь өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээ шаардлагад дасан зохицох явдал юм. Ажлын байрны үйл ажиллагаа нь  тогтмол хөдөлгөөнгүй байж болох ч ажил нь өөрөө хөдөлгөөнтэй динамик байх нөхцөлд энэхүү зарчим ажилтны гүйцэтгэлд гол үүрэг гүйцэтгэдэг.

  1. Ажилтнууд эрсдэлийг үнэлж, харилцан тохиролцох;

Нэг ажилтан аливаа ажил эсвэл нөхцөл байдлыг аюулгүй гэж үзэж байхад нөгөө ажилтан нь эрсдэлтэй гэж үзэн эрсдэлийн үнэлгээг харилцан тохиролцож хийх нь ажилтны дөрөв дэх гүйцэтгэлийн зарчмыг бий болгодог. Үйл ажиллагааны горимыг зөрчих, хамт олны санал шүүмжлэлд өртөх, эсвэл уулзалтад хоцрох эсэхээс үл хамааран ажилтан бүрийн эдгээр эрсдэл, зөрүүг өөр өөрөөр үнэлдэг.

  1. Ажилтны гүйцэтгэлд бусад хүмүүстэй хамтран ажиллах, технологи болон хүрээлэн буй орчин нөлөөлөх;

Хүмүүс, технологи, хүрээлэн буй орчинтой харилцах нь ажилтны гүйцэтгэлийн 5 дахь зарчим бөгөөд энэхүү зарчим багаар ажиллах, хүмүүсийн хоорондын харилцааг чухалчилдаг. Энэ зарчим нь хүмүүсийн хоорондын харилцаа нь тэдний хувь хүний ​​гүйцэтгэлд нөлөөлөх нөлөөллийг голлон анхаардаг. Тодруулбал, хүмүүсийн бусадтай харилцах харилцаа, технологи, хүрээлэн буй орчин нь хэрхэн нөлөөлж, эдгээр харилцаа нь гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөгийг авч үздэг. Батлагдсан дүрэм, журмыг ажилтнууд дагаж мөрдөхийн тулд холбогдох зохицуулалтыг хийдэг. Ажлын гүйцэтгэлийн тусламжтайгаар ажилтнууд өөрсдийн чадах ажлаа гүйцэтгэх, аюулгүй байдлын сөрөг үр дагавраас зайлсхийхэд хялбар болгох зохицуулалтыг хийж болно.

Тус гарын авлагыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын цахим номын сангаас үнэ төлбөргүй авах боломжтой.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв