Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд анх гаргасан байдаг. Манай улс энэхүү сарын аяныг уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2021” арга хэмжээг “Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя-ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье” уриан дор 2021 оны 4 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохиож байна.
Иргэний нисэхийн Үндэсний төвийн ХАБЭА хэлтэс,
Иргэний нисэхийн үндэсний төвийн ХАБЭА зөвлөл