Ангилал
Хэзээ
1 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
1 хоногийн өмнө
ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас хамтран хөгжиж буй орнуудаас БНСУ-д 5-10 хоногийн 5 нэр төрлийн тэтгэлэгт сургалтад нийт 78 суралцагчийг хамруулах сонгон шалгаруулалт зарласан. Сургалтад хамрагдах хүсэлтэй горилогчийг “ИНҮТ” ТӨХХК-аас нэгдсэн журмаар тодорхойлж, ИНЕГ-т хүргүүлэх замаар сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгох зорилгоор дараах зарыг хүргүүлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:

Code Courses Dates Application deadlines Participants Training

institute

A-1 Aviation policy for executives 2 to 6 Jun 7-Apr-25 15 ROK

(CATC)

A-2 Aviation policy for women (Design of Aeronautical Ground Lighting) 29 May to 2 Jun 7-Apr-25 15 ROK (IAAA)
B-2 DVOR Maintenance 12 to 23 May 7-Apr-25 16 CATC
B-3 Radar Approach Control 9 to 20 June 7-Apr-25 16 CATC
B-4 Airport Lighting Operation & Management 7 to 12 July 7-Apr-25 16 CATC

 

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага:

  • “ИНҮТ” ТӨХХК болон түүний салбар нэгжид 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын агуулга таны ажлын байрны тодорхойлолтод нийцсэн байх;
  • Анкетад тусгагдсан эрүүл мэндийн шалгуур хангасан байх.;
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (TOEFL/IELTS болон бусад олон улсын магадлан итгэмжлэгдсэн хэлний шалгалтын хүчин төгөлдөр оноотой бол дүйцүүлэн тооцож болох ба албан ёсны оноогүй бол НСТ-д ерөнхий англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжтой);
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа тухайн сургалт дууссанаас хойш доод тал нь 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх;
  • Хавсралтад тусгагдсаны дагуу тухайн сургалт тус бүрийн суралцагчдад тавигдах шаардлагыг хангасан байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ИНЕГ-аас тодорхойлсон тэтгэлэгт сургалтад хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкет;
  • Тухайн сургалтад хамрагдах шаардлагатайг тодорхойлсон салбар, нэгжийн албан тоот;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia-аас авах/;
  • Хавсаргасан эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хоёрдугаар шатлалын эмнэлгийн байгууллагын ерөнхий эмчээр гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулсан байх; 
  • “МУ-ын Иргэний нисэхийн салбарт оруулах өөрийн хувь нэмэр” сэдвээр 750-1000 үгтэй эссэ англи хэл дээр бичиж ирүүлэх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэл, бүрдүүлэх материалын жагсаалт болон сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 244/2 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд тухайн сургалтын суралцагчид тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.

Асууж тодруулах зүйл байвал ariuntungalag.b@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 7128-3029 утсаар холбогдон мэдээлэл авна уу.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК