Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ГУРВАЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬТАН ТӨРЛӨӨ
1 долоо хоногийн өмнө
ГУРВАЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬТАН ТӨРЛӨӨ

Түүхт 100 жилийнхээ ойг удахгүй тэмдэглэх гэж буй иргэний нисэхийн салбарын хамт олноос гурвалсан Хөдөлмөрийн хүндэт медальтан төрлөө.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Замбуулин, Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтсийн хэвлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтүвшин, У.Булгантайшир нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулсныг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр гардуулан өглөө.

“Иргэний нисэхийн салбарын хөгжил дэвшлийн төлөө 13-17 жилийн үр бүтээлтэй хөдөлмөр зүтгэлээ зориулж, түүхт 100 жилийнхээ босгон дээр төрдөө үнэлүүлсэн та бүхэндээ баяр хүргэе. Та бүхнийхээ ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ онцоллоо.

           

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
23
1
0
0
1
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК