Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ОЙРТОЛТЫН ДАДЛАГАЖУУРЫН БАГШ (АХЛАХ НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧ) Г.МӨНГӨНХУЯГИЙГ “ХҮНДЭТ АЭРОНАВИГАТОР” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА
1 долоо хоногийн өмнө
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ОЙРТОЛТЫН ДАДЛАГАЖУУРЫН БАГШ (АХЛАХ НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧ) Г.МӨНГӨНХУЯГИЙГ “ХҮНДЭТ АЭРОНАВИГАТОР” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

ОХУ-ын “Хил хязгааргүй аэронавигаци”, “Олон улсын нийтийн хөдөлгөөн” байгууллагаас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны Ойртолтын дадлагажуурын багш (Ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагч) Г.Мөнгөнхуягийг “Хүндэт аэронавигатор” цол тэмдэгээр шагнан хүндэт дэвтэрт бичсэнийг тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр буюу 2025.03.20-ны өдөр гардуулан өгч цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ. Г.Мөнгөнхуяг нь Иргэний нисэхийн салбарт 29 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын автомат мэдээлэл солилцох OLDI системийг үйл ажиллагаад нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн, хэрэгжүүлж Нислэгийн хөдөлгөөн удирдлага болоод нислэгийн удирдагчдын ажлын ачааллыг багасгахад томоохон хувь нэмэр оруулсан юм.

Мөн тэрбээр Монголын нислэгийн удирдагчдийн холбооны тэргүүнээр 2012-2013 онд ажиллах хугацаандаа ОХУ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдтэй хамтарсан нислэгийн удирдагчдын нөхөрсөг уулзалт тэмцээний эхлэлийг тавьсан бөгөөд улмаар жил бүр уламжлагдан зохион байгуулагдаж, 2017 оноос БНХАУ-ОХУ-Монгол улсын нислэгийн удирдагчдын уулзалт зөвлөгөөн болон зохион байгуулагдсан бөгөөд 2020 оноос Ази, номхон далайн бүсийн орнуудын дунд зохион байгуулагддаг харилцан туршлага солилцох үр дүнтэй зөвлөгөөн болсныг тус тус үндэслэн ОХУ-ын “Хил хязгааргүй Аэронавигаци”, “Олон улсын нийтийн хөдөлгөөн” Байгууллагын тэргүүлэгчдийн 2025 оны 2 дугаар сарын 9-ны шийдвэрээр Г.Мөнгөнхуягийг Олон улсын болон Монгол улсын аэронавигацийн хөгжил дэвшилд оруулсан чухал хувь нэмрийг үнэлэн “Хүндэт Аэронавигатор” цол тэмдгээр шагнаж, хүндэт дэвтэрт бичиж хадгалхаар шийдвэрлэсэн байна. АНҮГ-ын менежер Г.Мөнгөнхуяг нь тус цол тэмдэгийг хүлээн авахдаа “Энэ бол үе үеийн инженер техникийн ажилтнууд болон Монголын нислэгийн хөдөлгөөний удирдагчдийг шагнаж байгаа шагнал юм” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
2
0
0
2
2
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК