Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
АЭРОДРОМЫН АЖИЛТНУУД СПОРТЫН 5 ТӨРӨЛД НӨХӨРСӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ
2 долоо хоногийн өмнө

Иргэний нисэхийн салбарын аэродромын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан “Аэродром-2025” спортын 5 төрөлт, шилжин явах цомын төлөөх тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн спорт цогцолборт “Аэродром гэрэл суултын алба” амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Аэродром, аюулгүйн хамгаалалтын хяналтын хэлтэс, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Аэродром, гэрэл суултын алба, “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал”-ын Аюулгүй байдлын хэлтэс, Аэродромын газрын нийт 8 багийн 100 гаруй тамирчид спортын 5 төрөлт тэмцээнд өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн бяцхан тамирчид уран гимнастикийн үзүүлбэр үзүүлэн, тамирчдад амжилт хүслээ. 

"Аэродром-2025" спортын 5 төрөлт тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр АГСА 1-р баг, дэд байрт НУБИЭ 1-р баг, гутгаар байрт НУБИЭ ХХК-ийн SMOOC багууд тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК