Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ИНҮТ ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДИЙН ХОРООНЫ IV УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2 долоо хоногийн өмнө
ИНҮТ ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДИЙН ХОРООНЫ IV УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн хорооны IV уулзалтад амжилттай оролцлоо.

2023 онд байгуулагдсан тус хороо нь 4 ажлын хэсэгтэй ба Монгол Улс I (агаарын навигацийн системийн худалдан авалт, хөрөнгө оруулалт) болон III (нөөц төлөвлөгөө) ажлын хэсэгт гишүүнээр элсэн орсон юм.

Энэ удаагийн уулзалтад Ази, Номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдээс гадна Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн байгууллага (CANSO) Олон улсын нислэгийн хөдөлгөөн удирдагчдын холбоо (IFATCA) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер Э.Энхзориг хэлэхдээ “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь шинэ бүтэц, удирдлагын багаар ОУИНБ-ын стратегийн зорилго, зорилттой нийцүүлэн бие даасан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байна” гэв.

Харин АНҮГ-ын дарга Д.Баяртогтох Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг олон улсын тавцанд сурталчлах, бие даасан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болсноо таниулах зорилгоор байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулга хийлээ.

Мөн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Япон улсын Иргэний нисэхийн товчооны Агаарын навигацийн үйлчилгээний газрын төлөөлөгчидтэй хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх бодит алхмуудын талаар хэлэлцэв.

Түүнчлэн шинэ бүсийн удирдлагын төвийг ашиглалтад оруулсан Аэротай компанитай туршлага судлах уулзалт хийж, холбогдох инженер, нислэгийн удирдагчидтай уулзлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
2
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК