Монгол улсад нисэх хүчин болон авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг 2025.03.10–ны өдөр зохион байгууллаа.
Иргэний нисэхийн салбар 100 жилийн босгон дээрээ анх удаа 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч, МИАТ ТӨХК нэг сая дахь зорчигчоо тээвэрлэн, “Чингис хаан” нисэх буудал олон улсын үйлчилгээний дөрвөн одтой нисэх буудал болохын сацуу дэлхийн томоохон 100 хотын нисэх буудалтай үйлчилгээний чанар, агаарын хөлгийн болон зорчигчийн үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэн тав тух, хүртээмжээрээ тэргүүлж буй нисэх буудлын нэг болсон.
Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнд ЗТЯ-ны харьяа аж ахуй нэгжүүдийн удирдлагуудаас гадна зочин илтгэгч нар салбарын эмэгтэйчүүдтэй жендерийн эрх тэгш байдлын талаар мэдээлэл хийн санал солилцлоо.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Өнөөдөр зам тээврийн салбарын хөгжлийг тодотгож, дотоодын болон олон улсын тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэж, ачаа тээврийн найдвартай, аюулгүй, бүрэн дүүрэн ханган үйлчилж байгаа зам тээврийн салбарын нийт эмэгтэйчүүд, өнөө үеийн тээвэрчид та бүхэндээ Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!” хэмээн онцлох тэмдэглэв.
НҮБ-ын жендэрийн эрх тэгш байдлын төлөөх хүчин зүтгэл нь хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх, шударга, тогтвортой нийгмийг бий болгох, ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтыг нэмэгдүүлэх амлалтуудад суурилдаг ба улс орнуудад ялгаварлан гадуурхалтын оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж буй эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх цогц арга барилд шилжихэд дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр чуулга уулзалтаа хийж буй зам тээврийн салбарын нийт эмэгтэйчүүддээ та бүхэн бол Монгол Улсын хөгжлийн түүчээ гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэлээ.