“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагын дүн шинжилгээний хурал боллоо.
Хурлаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ИНД-ээр гэрчилгээжсэн үндсэн чиглэлийн үйл ажиллагаа/агаарын навигаци, нисэх буудал, аюулгүй хамгаалалт/-ны 2024 оны аюулгүй байдлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүд болон нөөцийн бэлэн байдлыг хэлэлцэж, түвшин шинэчлэн тогтоох, эрсдэлийг удирдах үйл явцын үр нөлөөг дээшлүүлэх, компанийн аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөө, хэрэгжилтийг сайжруулах зэрэгт удирдах албан тушаалтны зүгээс дүн шинжилгээ хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн холбогдох албаны мэргэжилтнүүд аюулгүй байдлын мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ, залруулах арга хэмжээний үр дүн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гадаад, дотоод сургалтад хийсэн дүн шинжилгээ, онцгой нөхцөл байдлын үеийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.