ИНҮТ-ийн дэд захирал тэргүүтэй төлөөлөгчид 2025.02.17-21-ний өдрүүдэд Тайландын хаант улсын Бангкок хотноо зохион байгуулж буй ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн хорооны "Ази, Номхон далайн бүсийн шинэ үе: Нисэхийн технологийг хамтран хөгжүүлэх нь" сэдэвт Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн уулзалтад оролцож байна. ИНҮТ нь тус ажлын хэсэгт 2024 онд албан ёсоор элссэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар агаарын навигацийн системтэй холбоотой туршлага солилцох, тулгарч буй бэрхшээлээ хуваалцах, бүсийн хамтын ажиллагааны платформын талаар хэлэлцэж байна.