Ангилал
Хэзээ
3 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
2025 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
3 долоо хоногийн өмнө
2025 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” хуралдаж, 2025 оны зуны улирлын олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, зуны улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд баталсан байна.

Зуны улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 17 агаарын тээвэрлэгчийн 10116 2025 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 100.9 хувиар, 2024 онтой харьцуулахад 8.9 хувиар өссөн байна.

2025 оны зуны улиралд шинээр Хо Ши Минь, Ордос болон Муан чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 6 чиглэлд 764 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК