Ангилал
Хэзээ
3 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
ХЯТАД УЛС ДАЛАЙ ДЭЭРХ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ БАРЬЖ БАЙНА
3 долоо хоногийн өмнө
ХЯТАД УЛС ДАЛАЙ ДЭЭРХ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ БАРЬЖ БАЙНА

Хятад улс хүний гараар бүтсэн дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал барьж, агаарын тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар тус улсын зүүн хойд эрэгт баригдаж байгаа Далянь Жинжоу Бэй олон улсын нисэх онгоцны буудал нь дөрвөн хөөрөх зурвас, 900 мянган хавтгай дөрвөлжин метр зорчигчийн терминал бүхий 20 хавтгай дөрвөлжин километр арал юм.

Албаныхны мэдээлснээр, 540 мянган нислэгээр жилд 80 сая зорчигч тээвэрлэх зорилготой бөгөөд эхний хэсэг нь 2035 онд нээгдэнэ. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнээр, "Улсын хамгийн том далайн нисэх онгоцны буудал далайн түвшнээс зүүн талаараа нар манддаг шиг аажим аажмаар дээшилж байна" гэж бичжээ. Энэ нь баригдаж дууссаны дараа Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал (HKG) болон Японы Кансай нисэх онгоцны буудлаас (KIX) хамаагүй том байх бөгөөд, хиймэл арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох юм.

7.5 сая хүн амтай Далянь хот нь Япон, Өмнөд Солонгостой ойр оршдог тул удаан хугацааны туршид зорчигч тээврийн голлох газар байв.

Бараг зуун жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй Далянь Жоушуйзи нисэх онгоцны буудал дээд хүчин чадалдаа аль хэдийнээ хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа өргөтгөсөн гэж тус улсын "Yicai" сонинд бичжээ. Үүний хүрээнд шинэ нисэх онгоцны буудал байгуулах ажлыг 2003 оноос эхлүүлж байжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2025 "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК