Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүдийн 2024 оны тайланг хэлэлцэх хурал өнөөдөр эхэллээ.
Хурлаар харьяа салбар, нэгжүүдийн 2024 онд хийж гүйцэтгэсэн ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг дүгнэх, үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар хэлэлцэх юм.
Орон нутгийн нисэх буудлууд цахимаар жилийн ажлаа тайлагнах бол төвийн салбар нэгжийн удирдлагууд өөрийн биеэр оролцож тайлангаа тавина.